Энэ сарын 8-ны өдрийн 09.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хонхорын замд автомашины ноцтой осол гарч, машинд байсан 20 орчим насны таван залуу хүнд гэмтсэн билээ.

Энэ сарын 8-ны өдрийн 09.30 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хонхорын замд автомашины ноцтой осол гарч, машинд байсан 20 орчим насны таван залуу хүнд гэмтсэн билээ. Тэднийг даруй ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчилж байгаа. Гэвч хоёр маш хүнд байгаа бөгөөд одоо хүртэл ухаан ороогүй байгаа аж. Ослын шалтгааныг тодруулахаар замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж байгаа юм.