Европт хүрэхээр Хойд Африкын 700 орчим цагаадчыг тээвэрлэж явсан томоохон хөлөг онгоц осолдсоноор олон зуун хүн амиа алджээ.
Газар дундын тэнгист зорчиж явсан онгоц бямба гаргийн шөнө осолдсон байна.
Аврах ажиллагааг хамтран явуулж буй Итали, Мальтийн багийнхны мэдээлж буйгаар тэд ердөө 50 хүнийг аварч чадсан гэлээ.
Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч дийлэнх зорчигчид нэг талдаа гарч онгоцны тэнцвэрийг алдагдуулсан нь хөлгийг хөмрөхөд хүргэсэн хэмээн таамаглаж байгаа юм.
“Дээрэмчид, дайн өдөөгчид, хэт даврагсад хүмүүсийг завинд хүчээр суулгадаг. Тэд энгийн иргэдийг үхлийн замд гаргадаг. Энэ бол аймаглан устгах явдал юм” хэмээн Мальта улсын Ерөнхий сайд Жөүзеф Мускат мэдэгджээ.
Иргэний дайн, байгалийн гамшиг, ядуурлаас зугтсан олон сая хүн Европт дүрвэхээр явах замдаа амиа алдаж байна. Хөлөг онгоцны аюулгүй байдал сайтар хангагдаагүйгээс гадна цагаачид хүний наймаачин, дээрэмчин, хэт даврагсдын гарт орох, түүнчлэн байгалийн гамшигт өртөх зэрэг олон эрсдэлтэй далайн аялалд нүүр тулдаг байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)