Өнөөдөр 10.00 цагаас эхлэн “Зэс эрдэнэт” ХХК-ийн 260 гаруй ажилтан Төрийн ордны гадна жагсаж байна.

Өнөөдөр 10.00 цагаас эхлэн “Зэс эрдэнэт” ХХК-ийн 260 гаруй ажилтан Төрийн ордны гадна жагсаж байна. Тус жагсаалыг удирдаж буй тус компанийн зуутын ахлагч Р.Эрдэнэбат: “Төрөөс томилогдон ажиллаж байгаа “Зэс эрдэнэт” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригыг хэлсэн амандаа хүрч, хуулиа биелүүлэхийг шаардаж байна. Эрдэнэт үйлдвэр бол монголын ард түмний үйлдвэр. Тиймээс ажилчдад Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийн исэлдсэн зэсийн хүдрийн 8а, 12 дугаар овоолгыг авах эрхийг шийдэж өгтөл жагсана” гэлээ.
С.Сараа