Лондонгийн олимпод Монгол улсыг төлөөлөн оролцох эмэгтэй жүдочдын тоо
нэгээр нэмэгдлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо тивүүдэд олгодог эрхийн
дагуу Ази тивээс 20 тамирчныг сонгосон бөгөөд энэ дунд Монголын тамирчин
ОУХМ Д.Сумъяа багтаж байгаа юм.

Лондонгийн олимпод Монгол улсыг төлөөлөн оролцох эмэгтэй жүдочдын тоо нэгээр нэмэгдлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо тивүүдэд олгодог эрхийн дагуу Ази тивээс 20 тамирчныг сонгосон бөгөөд энэ дунд Монголын тамирчин ОУХМ Д.Сумъяа багтаж байгаа юм. Тэрбээр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 350 оноотой, 27 дугаар байрт бичигдэж байсан. Д.Сумъяа нэмэгдсэнээр 2012 оны олимпод жүдо бөхийн төрлөөр Монголоос дөрвөн эрэгтэй, таван эмэгтэй тамирчин оролцох эрхтэй боллоо.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нарын гурав, 66 кг-ын жинд Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар, -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар олимпын эрх авсан. Эмэгтэй тамирчдын хувьд 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -78 кг-ийн жинд П.Лхамдэгд нар барилдах эрхтэй болсон. Нэг жинд нэг тамирчин оролцох тул олимпийн наадам болох хугацаа ойртохоор хэн, хэдэн кг-ийн жинд барилдах болсныг зарлах аж.