Өчигдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн зуслангийн задгайд хоёр давхар барилга нурж тэнд ажиллаж байсан таван хүн нурангид дарагдаж, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Өчигдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн зуслангийн задгайд хоёр давхар барилга нурж тэнд ажиллаж байсан таван хүн нурангид дарагдаж, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, Нийслэлийн аврах отряд, Шуурхай бүлэг-105, Хан-Уул дүүргийн 14 дүгээр ангиас 69 албан хаагч ажиллаж, дөрвөн хүнийг эсэн мэнд гаргаж авсан юм. Тэднийг одоо ГССҮТ-д эмчилж байгаа. Харин 56 настай Д-г нуранги дороос олоход хүндрэлтэй байсан болохоор дөрвөн цаг орчим хугацаанд аврах ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Гэвч эцэст нь түүнийг олоход хэдийнэ амьсгал хураасан байжээ. Түүний толгой нь арматурын төмөрт хавчуулагдан дагз нь бяцарсан байсан учир анхнаасаа аврах ямар ч боломжгүй байсан аж.