зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Найруулагч Ц.Хүсэлбаатар: Дэлхийн кино бүтээлийг манлайлах авьяас чадвар бидэнд байна

2015-4-21
0
ЖИРГЭХ

-Авьяас билэг нь дэлгэрсэн уран бүтээлчдийн орон зайг нөхөх амаргүй-
 
“Шилдэг өнгө” продакшны продюсер, найруулагч Ц.Хүсэлбаатар продакшныхаа 20 жилийн ойд зориулан тайз дэлгэцийн олон уран бүтээл туурвихаар ажиллаж байна. Тэрбээр “Найзууд” олон ангит кино болон “Үнэмшмээргүй явдал”, “Хуулиас гадуур” адал явдалт, инээдмийн уран сайхны кинонуудыг бүтээхээр хэдийнэ бэлтгэл ажилдаа ороод байгаа. Тиймээс Ц.Хүсэлбаатар найруулагчтай хэдхэн хором хөөрөлдөж 20 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байгаа болон уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

 

-Энэ жил танай продакшны 20 жилийн ой тохиож байгаа. Үзэгч олондоо ямар сюрприз барихаар ажиллаж байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

 

-Энэ жил “Өнгөт инээд” буюу “Шилдэг өнгө” хамтлаг анхны тоглолтоо хийж эхэлсний 20 жилийн ой болж байгаа. Бид энэ ойгоороо үзэгч түмэнтэйгээ шинэ сюрприз, шинэ уран бүтээлч, шинэ уран бүтээлээр бэлэг барья гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тухайлбал гэр бүлийн хүн Өлзийхүү, найз Энхтөр, Ганхуяг нартайгаа хамтарч бичиж, найруулсан “Бүтэлгүй новш” инээдмийн киноныхоо хоёрдугаар анги болох “Үнэмшмээргүй явдал” киногоо хийнэ. Мөн тайз, дэлгэцийн олон уран бүтээл хийхээр зорин ажиллаж байна.

 

-“Бүтэлгүй новш” кино тухайн үедээ үнэхээр цахиур хагалж байсан. Харин түүний хоёрдугаар ангид ямар өрнөл үргэлжлэх бол. Энэ бас үнэхээр сонирхолтой санагдаж байна?

 

-Энэ кино маань 18 жилийн өмнө дэлгэцийн бүтээл болж, төрсөн. Тиймээс энэ хугацаанд киноны гол дүрүүд хүүхдүүдтэй болж, тэдний хүүхдүүд  мөн л бүтэлгүйтэж байгаагаар кино үргэлжилнэ. Ер нь эдгээр хүмүүс яагаад бүтэлгүйтээд байдаг байсны учир шалтгаан тайлагдах юм.

 

-Тэгвэл энэ кинонд ямар, ямар уран бүтээлчид оролцон тоглох бол. Энэ бас сонин байна?

 

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж хоёрдугаар ангид “Бүтэлгүй новш” киноны гол дүрийн жүжигчин болох МУГЖ Жаргалсайхан, Ариунболд, СТА Өлзийхүү нар мөн адил дүрдээ тоглоно. Харин тэдний хүүхдүүдийн дүрд манай хошин урлагийн хамтлаг, продакшны уран бүтээлч дүү нар маань тоглоно.

 

-Таны охин “Аюултай харилцаа“ кинонд тоглож үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан. Харин “Үнэмшмээргүй явдал” кинонд тоглох уу?

 

-Энэ талаар хараахан шийдээгүй байгаа. Охиноо “Аюултай харилцаа“ кинонд тоглуулахдаа багагүй эмээж байсан. Гэхдээ УГЗ Сугар багшийн шавь, дээрээс нь өвөө, ээж хоёрынхоо авьяасыг өвөлсөн гэж ойлгоод авъяас, удам хоёр нийлвэл юу болдог юм бол доо гэж нэлээд шохоорхсоны үндсэн дээр кинонд тоглуулсан. Энэ ч буруу шийдвэр байгаагүй, миний охин итгэлийг маань алдаагүй. Би аав хүний хувьд гурав дахь үеийн жүжигчин төрж гарч байгаад баяртай байгаа шүү. Харин зарим нэгэн хүмүүс охиноо өөрийнхөө кинондоо тоглууллаа гэх зэргээр шүүмжилж л байсан. Гэхдээ шүүмж сонсч байж сайн уран бүтээлч болдог шүү дээ.

 

-Киноны зураг авалт хараахан эхлээгүй байгаа гэсэн. Бэлтгэл ажил нь хангагдчихсан уу? 

 

-Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Харин санхүүгийн тал дээр хамтарч ажиллах түншээ хайж байгаа. Ер нь уран бүтээлчид бид бүтээл туурвихад санхүүгийн хамтрагч хайх нь үнэхээр бэрхшээлтэй. Урлагт элэгтэй бизнесмэн, аж ахуйн нэгж, хувь хүмүүс олон байдаг ч уран бүтээл гэх эрсдэлтэй бизнест шууд хөрөнгө оруулахаас айдаг. Энэ нь ч аргагүй юм. Төр засгийн зүгээс тэдгээр хүмүүст ямар нэгэн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэггүй. Тэр ч бүү хэл тухайн компани бидний уран бүтээлд хөрөнгө оруулчихаад олсон ашигнаас нь мөнгөө гаргаж авахаар орлогын албан татвар зэрэг олон төрлийн татвар хурааж авдаг нь хүндрэлтэй байдаг. Манайхаас бусад оронд бол уран бүтээлд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж, компаниудыг албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт урамшуулал олгох зэргээр уран бүтээлчдээ шилдэг сайн бүтээл туурвих боломжийг бизнесийн салбараар нь дамжуулаад хангаж өгдөг юм билээ. Ер нь манай найруулагч, уран бүтээлчид дэлхийн кино бүтээлийг манлайлах боломж, авъяас чадвартай. Даанч нөгөө толгойны өвчин болсон хөрөнгө санхүү дээр л гацчихдаг нь нууц биш.

 

-Хамгийн сүүлд найруулсан “Аюултай харилцаа” киног та нийгмийн захиалгаар хийгдсэн кино гэж ярьж байсан. Энэ талаараа жаахан тодруулаач?

 

-“Аюултай харилцаа” кино маань гэр бүлийн үнэнч байдал, гэр бүлээс гадуурх харилцааг өгүүлсэн кино. Энэхүү кино нь нийгэмд өгүүлэгдэж байсан орон зайг илэрхийлж чадсан болохоор л үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан байх гэж би боддог. Статистикийн баримтаар манай улсад сүүлийн таван жилийн дотор 17 мянган гэр бүл салж, 13 мянган хүүхэд гэр бүл салалтаас болж өнчирсөн гэсэн судалгаа ч бий. Үүний шалтгааны 86.5 хувь нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдсэн байдаг. Энэ нь гуравхан сая хүн амтай манай орны хувьд маш өндөр тоо юм. Энэ судалгааг үзэж танилцаад би маш их эмзэглэж, энэ киног бүтээх санаагаа олсон доо. Ер нь эрчүүд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээрээ хажуу дахь хань нь дутуу санагддаг юм шиг байгаа юм. Уг нь бол тэр хүнийг өндөрлөгт хүрэхэд хань л хажууд нь тулж дэмжиж байсан гэдгийг бүрэн ухамсарладаггүй. Тиймээс энэ стерсстэй нийгэмд хүнийг хүншүүлэхийг маш чухал гэж ойлгодог.
 

 

-“Аюултай харилцаа” кино үзэгчдын хүсэн хүлээж байсан кино болж чадсан. Нууж биш бол энэ кино хэдэн төгрөгийн орлого олов?

 

-Уран бүтээлчид бид орлого ашиг гэж хэт улайрдаггүй. Сайн бүтээл туурвиж, үзэгчдээс өндөр үнэлгээ авахыг л чухалчилдаг. Гэхдээ мэдээж бүтээл туурвихад хөрөнгө санхүү маш чухал. Тиймээс бидний уран бүтээлийг хийхэд туслаж дэмжсэн хүмүүс өөрсдийн хөрөнгө оруулсан  мөнгөө олж, гаргаж авах шаардлагатай. Бид энэ киногоороо 200 гаруй сая төгрөгийн орлого олсон.

 

-Тэгвэл энэ киноны ивээн тэтгэгчээ хаанаас олсон бэ?

 

-“Монгол тамхи со”-гийн Баянмөнх захирал, “Модерн номадс”, “Бенеттон” зэрэг компаниуд ивээн тэтгэсэн. Энэ завшааныг ашиглаад эдгээр байгууллагын удирдлага, хамт олонд талархаснаа илэрхийлье.

 

-Анхны юм гэдэг бас л сонин, сайхан дурсамж байдаг. Та хамтлагынхаа анхны уран бүтээлчидийн талаар яриач?

 

-Манай хамтлаг эхнээсээ л шилдэг уран бүтээлчидтэй байсан. О.Бат-Өлзий, Лхагвасүрэн, Энхтуул, Хүрэлхүү, Онон, Оюундарь, Өлзийхүү, Цогоо, Урнаа, Дэмидбаатар гээд олны зүрх сэтгэлийг байлдан дагуулсан уран бүтээлчидтэй байсан. Түүнчлэн Боёо, талийгаач Амбий нар маань ч байсан. Энд сонирхуулахад бид гурав нэг төгсөлтийнхөн. Би цэргийн алба хааж, ажил хийж байгаад оюутан болсон юм. Тэр үед дүү нар маань дөнгөж сургуулийн ширээнээс оюутан болж бид гурав нэг ангид орж таарсан. Энэ цагаас хойш найзалж нөхөрлөөд өнгөт инээд хамтлагийн эхний уран бүтээлүүдийг хийж байлаа.

 

-Уран бүтээлчдийг хамтлаг, продакшнаасаа гарахаар үзэгчид янз, янзаар хүлээж авдаг. Танай хамлаг ч гэсэн олон салаалсан.  “Маск” продакшны уран бүтээлчид ч гэсэн танай хамтлагт байсан байх аа?

 

-Тэгэлгүй яах вэ. “Дэгдээхэй жигүүрээ ургахаар үүрнээсээ нисдэг” гэдгийн жамаар л дүү нар маань ч өөрсдийн хүсэл мөрөөдөлд хөтлөгдөөд хамтлагаасаа гарсан. Харин энэ авьяас билэг нь дэлгэрсэн уран бүтээлчдийн орон зайг нөхөх, хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн, байлдан дагуулсан уран бүтээлчдийг олно гэдэг хүнд ажил л даа. Гэхдээ бид залгамж халаа үеэ бэлдсээр байна. Цаашид ч өтөл буурал болтлоо уран бүтээлээ туурвина гэж боддог шүү.

 

-Зөвхөн “Өнгөт инээд” хамтлагаар овоглосон уран бүтээлчид ч бас байдаг. Эдгээр хүмүүсийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй байх. Одоо танай хамтлаг ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?

 

-Тийм шүү. О.Бат-Өлзий ах маань бидэнтэй 20 жил хамт мөр зэрэгцэн алхаж байна. Тэр хүнд нэг эхэлсэн зүйлээсээ эргэж буцдаггүй сайхан чанартай. Тиймээс ч өнөөдрийг хүртэл бидэнтэй овог нэгтэй яваа юм шүү дээ. Мөн 2000 оноос хойш Г.Золбоот маань хамтарч ажилласан. Түүнчлэн залуу жүжигчид маань 20 жилийн ойгоороо цахиур гэж юу байдаг, яаж хагалдагийг харуулах байх гэж бодож байгаа шүү. Ер нь манай хамтлагийнхан инээдмийн дуулалт төрөлд гаршсан.

 

-Тэгвэл та анх найруулсан бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

 

-1994 онд гуравдугаар курсын оюутан байхдаа анх “Бор чоно” киноны зураг авалтыг Хөвсгөлийн тайгад очиж хийхээр явж байлаа. Тухайн үед киноны оператор, зураглаач гээд бүгд анхны кино уран бүтээлээ туурвихаар хөдлөж байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Тэр үед Сэлэнгэ аймгийн н.Сүхдорж гэдэг ах “Хүү” ХХК-аас санхүүжилт олоод миний найз хүүхэлдэйн театрын жүжигчин Болдбаатар 12 сая төгрөг тэврээд ирж байсан. Л.Нацагнямтай хамтарч найруулж байсан даа. Тэр үед ч үнэхээр зоригтой байж дээ. 1995 онд “Хангарьд” кино наадмын тэргүүн дээд шагналыг хүртэж байлаа.

 

Уран бүтээл туурвих их ажлын зэрэгцээгээр бидэний урилгыг хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

www.24tsag.mn Б.Батчимэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
“Ulaanbaatar Music Festival 2025”-Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестиваль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (150.129.141.54)
    Монголоор дүүрэн нэгийгээ доош нь хийсэн хийх ажилгүй атаархагчид нэг нь ч энэ муулаад байгаа хүмүүсийнхээ чигчий хуруунд нь ч хүрэхгүй ядуу сэтгэлгээтэй самарын идээ шиг тархитай нөхдүүд сэтгүүлчид нь ч гэж хүний ярилцлагыг олигтой хийгээд тавьчихдаггүй бөөн үг үсэг утгын алдаа би Аюултай харилцаа киног үзсээн маш сайн кино байналээ охин нь маш сайн тоглосон байналээ.Энэ кинонд тоглосон хийсэн уран бүтээлчдэд баяр хүргэе.Хүсэлбаатар найруулагчаа та бүү тоогоорой Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаггэж ярилцдаг та бол сайн найруулагч шүү таныг хүндэтгэж явдаг олон хүн байгаа өөртөө итгэлтэй байгаарай
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Бурамаа (150.129.141.54)
    Энэ сэтгүүлчид үг үсгийн алдаагаа хянахад яадаг юм бэ?Маш их алдаа байна бага ч гэсэн төрөлх хэлээ хайрлаачээ.
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • mongolhuu (150.129.141.54)
    za shaa shaa ene door esreg setgedel bichsen sdakuud uursduu yu chaddiin ganc aytaihan surwaljlag ch hiij chadahgui bj huclaash dee sdakuud
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Delgermurun (150.129.141.54)
    medehgui yumdaa yasan gej ene huniig ingeed baigaa yum bol bi bol sain nairuulagch gej boddog
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • xh (150.129.141.48)
    Neeree mongoloor duuren Xusel Baatar uud Xero Baatraas ogsuuleed Xaltarmaa tsaasand shuunaj xusseer bgd xugshurloodoo xaaaa xa xa xiii xi xi xi
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • zsss (150.129.141.48)
    Zassss yadaj orosiin kino fistivalid yum avchaad eliir
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.141.54)
    ХИЙСЭН КИНОНУУД НЬ САЙН Л КИНОНУУД БАЙНА ДАА
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.141.54)
    ЭНЭ ДООР СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮН НЭГ Л ХҮН БАЙНА ДАА ХҮСЭЛЭЭ НАЙРУУЛАГЧИД ХОРСОЖ ӨШИРХСӨН ХҮН БОЛОЛТОЙ НЭРЭЭ ТАВИАД ХЭЛЭХ ГЭСЭН ҮГЭЭ ӨӨРТ НЬ ОЧООД ХЭЛЭХ ЗОРИГ ДУТАЖДЭЭ ӨӨДГҮЙ Ч АМЬТАН БОЛДОО ХЭ ХЭ ХЭ
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.141.134)
    чиний кино хийнэ гэж юу байхав дээ шал утгагуй охиноо олигтойхон алцагнуулж жужиглуулж сургаа
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • 123 (202.131.230.202)
    Zaa naad zahiin hoshin shog nairuulchihaj chadahgui baij surtei surtei yum yarihaa bolivol taarna. Hun doromjilj bga yum shig yum gargadag bizde, ter duunii ayan deer ug zohioj duuldgoo boliochee bur ineed uur 2 zereg hurgechdiin
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Тийм л юм бол тэгээд хийчихээч дээ...
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • uruvdmuur (111.202.68.2)
    busad ni uursduu uran buteelee hiigeel bhad guilga guigaal mungugui geel. tegeheer hamgiin muu hun yzdeggui ni rdniih bhgui yu
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Сагсуу зан (203.141.137.171)
    Адгийн тэнэг өөрийгөө магтдаг юм. Тэгвэл тэр дэлхийн дээд монгол кино чинь хаа байнаа?
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.84)
    Амнаас еер юу хийж чаддаг юм.
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Иргэн (43.242.243.5)
    Хааааааааххххааааааа Мєєрдєг їхэр вэ? Эхнэрээ олигтойхон алиалуулчихаж чадахгїй хэвтэж хааахаааааа
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • хэххэ (202.5.196.170)
    hehehe аргагүй л хүсэл баатар юм даа аааахахаххахах
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    10 цаг 0 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    10 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    11 цаг 2 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    11 цаг 46 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    11 цаг 56 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    13 цаг 30 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    13 цаг 32 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    14 цаг 26 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    14 цаг 26 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    15 цаг 14 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    15 цаг 33 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    15 цаг 49 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    15 цаг 59 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    17 цаг 11 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    17 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 28 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    17 цаг 46 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    18 цаг 1 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    18 цаг 22 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК