
Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨК-ний захирал
Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж, дэмжсэн юм. Харин өнөөдөр
ТӨХ энэ асуудлаар хуралдаж мөн адил шийдвэр гаргажээ.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨК-ний захирал Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж, дэмжсэн юм. Харин өнөөдөр ТӨХ энэ асуудлаар хуралдаж мөн адил шийдвэр гаргажээ. Тэрбээр өмнө МОАХ-ны тэргүүн Х.Баттулгын бие хамгаалагч байсан. Мөн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байх үед нь "Монголын төмөр зам" компаний захирал болсон юм. АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш түүний суудал дэнжигнэж эхэлсэн билээ. Учир нь Х.Баттулга сайдыг солонгос, хятадуудтай нууц гэрээ хийсэн, үүнд Б.Батзаяа оролцож, гарын үсэг зурсан гэж хэвлэлээр шуугиж, Засгийн газар ч буруутгаж байсан юм. Нэгэнт МАН Засгийн газрыг дангаараа байгуулсан болохоор түүнд энэ суудлаа авч үлдэх боломж бага байсан тухай эх сурвалжууд хэлж байна. Харин түүний оронд хэнийг томилох вэ? гэсэн асуулт үлдэж байна. Эсвэл Засгийн газар нэгэнт "Монголын төмөр зам"-тай адил чиг үүрэгтэй "Үндэсний төмөр замын суурь бүтэц" гэсэн компани байгуулсан тул татан буулгах асуудал хөндөгдөж мэдэхийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Сэтгэгдэл (3)