"DOZ" энтертайнментийн бүтээл "Хөх толбот хүмүүс" кино өчигдрөөс Өвөрмонголд гарч, БНХАУ-д нээлтээ хийсэн анхны кино боллоо.

"DOZ" энтертайнментийн бүтээл "Хөх толбот хүмүүс" кино өчигдрөөс Өвөрмонголд гарч, БНХАУ-д нээлтээ хийсэн анхны кино боллоо. Хятад болон Монголын соёлын сарын хүрээнд тус киноны уран бүтээлчдийг тэнд урьжээ. "Хөх толбот хүмүүс" кино Өвөрмонголын хамгийн том кинотеатр болох “Wanda internatioanal Cinema”-д өчигдөр нээлтээ хийж гол дүрийн жүжигчид болон БНХАУ-ын ӨМӨЗО-д суугаа ерөнхий Kонсулын ажилтнууд оролцлоо. Мөн Өвөрмонголын Радио Телевиз, Кино товчоо, “Одон” телевизийн удирдлагууд болон Хөх хотын Төв телевиз, Хон-Конг телевиз, БНХАУ-ын “Шинхуа” агентлагийн сэтгүүлчид ирж сурвалжилжээ.