
Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол нийслэл
Кызыл хотын ойролцоо баригдах Бурхан багшийн хөшөөнд 1 сая рубль буюу
ойролцоогоор 45 сая төгрөгийн хандив өргөв

Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол нийслэл Кызыл хотын ойролцоо баригдах Бурхан багшийн хөшөөнд 1 сая рубль буюу ойролцоогоор 45 сая төгрөгийн хандив өргөв. Гэхдээ Тувагийн буддистуудын сайтад тавьсан энэ мэдээнд ерөнхий сайд хандивыг хувиасаа, эсвэл албаны шугамаар өгсөн эсэхийг тодорхой мэдээлээгүй байна. Шолбан Валерьевич Кара-оол мөн нийт төрийн албан хаагч, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжихийг уриалжээ.
Зургаан метрийн суурин дээр 15 метрийн бурхны хөшөө барих санаачилгыг Тува даяар дэмжин хандив өргөх аян өрнөөд байгаа юм. Далай лам ч энэ төслийг сайшаажээ.
Төлөвлөгөө ёсоор Бурхан багшийн хөшөө энэ ондоо багтаж баригдах ёстой юм. ОХУ-ын Төрийн думын гишүүн Лариса Шойгу (Оросын онцгой байдлын сайд асны эгч) сайн дурын барилгачдын байрлах хээрийн майхан хандивлаж байв.