Хятадын нутгаас динозаврын олон арван өндөг олдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Замын барилгын ажилчид Гуандун аймгийн Хэюань хотоос чулуужсан 43 ширхэг өндөг олсон байна. Ховор олдвор олдсоны дараа судалгаа хийх зорилгоор зам засварын ажлыг түр зогсоогоод байгаа аж.
Хятадын хэвлэлүүдийн бичсэнээр чулуужсан өндөгнүүдийн хамгийн том нь 13 см диамертэй байна.
Судлаачид өндөгнүүдийн ямар төрлийн динозаврынх болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Хэюаний оршин суугчид хотоо “Динозаврын эх орон” хэмээн нэрлэдэг байна. Учир нь уг хот нь динозаврын олон тооны, төрөл бүрийн өндөгний ховор цуглуулгаараа 2004 онд Гиннессийн номонд бүргэгдэж байв. Дэлхийн дээд амжилтад бүртгэгдсэн Хэюань хотын музейд ойролцоогоор 17 мянган динозаврын өндөг байдаг аж. Тус нутгаас хамгийн анх 1996 онд хүүхдүүд санамсаргүйгээр устсан амьтны өндгийг олж байсан гэнэ.
Г.Үжин
www.24tsag.mn