Энэ сарын 8-ны өдрийн 15 цаг 30 минутаас эхлэн МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ, А.Энхболд, А.Отгонтуяа, Б.Цэрэндорж, Ё.Ичинноров, Д.Содном нарын тэргүүтэй 14 хүн “Хэлмэгдэгсэдийн хөшөө”-ний дэргэд хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн.

Энэ сарын 8-ны өдрийн 15 цаг 30 минутаас эхлэн МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ, А.Энхболд, А.Отгонтуяа, Б.Цэрэндорж, Ё.Ичинноров, Д.Содном нарын тэргүүтэй 14 хүн “Хэлмэгдэгсэдийн хөшөө”-ний дэргэд хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн. Харин тэднийг тараахаар өнөөдөр 14.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирсэн байна. Цагдаа нар “Та бүхний Улсын их хурлын дарга болон ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагын нэг хувьтай танилцлаа. Энэ үйлдэл чинь та бүхний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж болзошгүй тул уг ажиллагааг нэн даруй зогсоох нь зүйтэй гэдгийг та бүхэн анхааруулж байна” гэсэн бичгийг үзүүлж, тараахаар гэжээ. Гэвч тэдэнд өлсгөлөн зарлах зөвшөөрөл өчигдөр өгсөн учраас тэд тарахгүй гэдгээ мэдэгдсэн байна.