зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олигархаас ангижрах нь

2012-5-11
0
ЖИРГЭХ
Олигархиудын Засгийн газар Монголын эдийн засгийг гадаадынхны заавар, ятгалга, хамслаар “алж”, сүйрүүлсээр байна. Олигархиудын орогнох сүүлчийн голомт болсон МАН-аас хэрхэн ангижрах талаар гадаад, дотоодод байгаа олон монголчууд санаагаа уралдуулж байдаг.
    Олигархиудын Засгийн газар Монголын эдийн засгийг гадаадынхны заавар, ятгалга, хамслаар “алж”, сүйрүүлсээр байна. Олигархиудын орогнох сүүлчийн голомт болсон МАН-аас хэрхэн ангижрах талаар гадаад, дотоодод байгаа олон монголчууд санаагаа уралдуулж байдаг. Та бүхэн Франц улсад ажиллаж амьдардаг улс төр судлаач О.Чимэгмаагийн нийтлэлийг толилуулъя. Энэ монгол бүсгүй францад улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалж, Нидерландын их сургуульд жил бүр болдог “Залуу улс төрчдийн чуулган”-д францын хэсгийг дөрвөн жил ахлан оролцжээ. О.Чимэгмаа Ойрхи Дорнодын улсуудын улс төрийг дагнан судалдаг. Сонгууль дөхсөн энэ үед монголынхоо ирээдүйд сэтгэлээ чилээж, санаагаа нэмэрлэж байгаа юм.

ОЛИГАРХУУДААС АНГИЖРАХ ДӨРВӨН АРГАЧЛАЛ

  75  Монгол улс өнөөдрийн байдлаар пост коммунист олигархуудын занганд бүрэн оржээ. Төр шашин хоёр зэрэгцэн оршдоггүйтэй адил төр, олигарх хоёр хамтдаа удаан орших ямар ч үндэслэлгүй юм. Энэ утгаараа манай төр нэг ёсны улс төрийн шилжилт хийх ёстой. Олигархууд гэдэг нь пост коммунист орон зайд аль Ельциний үед түгэж байсан нэр томьёо юм. Одоогийн монголын төрийн эрхийг гартаа авсан Сү.Батболдын бүлэглэл ард түмний өмчөөс авсан баялгаа, эдийн засгийн эрх ашгаа л хамгаалахын төлөө оршиж байгаа тул уг нь ийм эрх баригчдыг “олигархи” бус “плутогархи” гэвэл зохино гэх онолчид ч бас байдаг.      Орчин үеийн улс төр судлалд “ард түмний баялгаас өөртөө хуримтлуулсан мөнгөнийхөө ачаар төрийн эрх мэдэлд хүрсэн хүмүүсийг “плутогархи” хэмээн нэрлэх болжээ. Хэдийгээр олигарх хэмээх үг улс төрийн өнөөгийн бодит нөхцөлд нийцэхгүй байгаа ч нэгэнт энэ гуншин монголын олон түмэнд баттай түгсэн байна.
    Өнөөдөр монголын олигархууд төрд эрх ашигаа тулгаж буйг өөрчилж харин төр нь олигархуудад эрх мэдлээ тулгах механизмыг бүрдүүлэх нь дараагийн эрх баригчдын гол зорилго байх ёстой. Монголчууд төрөө олигархуудаас салгах явц нь дараах дөрвөн аргачлалын үндсэн дээр хийгдэж болох юм. Үүнд:    

 1. Хагарал (Fracture): Эрх баригч олигархиуд өөр хоорондоо хагарсны үндсэн дээр хоёр хуваагдан харилцан бие биенийгээ төрөөс зайлуулах гэж оролддог. Энэ үйл явц монголд хэдийнээ эхлэсэн МАН, МАХН гэсэн хуваагдал үүний бодит илрэл юм. Саяхан, Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар хагарлыг улам гүнзгийрүүллээ. Одоо экс коммунистууд хоёр талд гарчихаад биенийхээ харыг гайхаж байна.    

 2. Хэлцэл (Negotiation): Шинээр сонгогдон ирэх 4 жилд эрх барих нь тодорхой болсон сөрөг хүчин улс оронд хямрал, мөргөлдөөн үүсгэхгүйн тулд харилцан хэлэлцээний үндсэн дээр олигарх болон сөрөг хүчин хэлэлцээр хийж төрийн эрх мэдлийг хуваалцах, аажим өөрчлөлтөөр олигархийг бөхөөж болно. Энэ бол монголд ямар ч боломжгүй хувилбар юм. Ардчилсан нам хэзээ ч ийм замыг сонгох, ард түмний өгсөн эрх мэдлийг хуваалцах хүчин биш. 

   3. Эрс өөрчлөлт (Breaking): Олон түмэн тайван жагсаалаар эсвэл шударга сонгуулиар дамжин нийтээр эсэргүүцэн олигархуудийг гарцаагүй байдалд оруулан унагана. Сонгууль луйвартай болж МАН ялбал олон түмэн(масс) эсэргүүцлийн хүчээр олигархийн засаглалыг унагах болно. Аль ч хувилбар нь ирэх сонгуулиар хийгдэх нь тодорхой болсон үйл явц. 2008 оны 7 сарын 1-нд монголчууд МАН сонгуулийг луйвардах замаар ялалт байгуулсныг эсэргүүцэн жагссан. Энэ тэмцлийг үймээн самуун болгох ажлыг гадны оролцоотойгоор хийсэн байх магадлал маш их гэдгийг гадаад, дотоодын эх сурвалжууд байнга хэлдэг. Бүх судлагаагаар Ардчилсан нам ирэх сонгуулиар ялж, олонхи болох нь тодорхой болсон. Үүнийг МАН зөвшөөрч чадахгүй сонгууль луйвардвал хоёрдахь хувилбар бодит зүйл болно. Улс орон нэг хэсэгтээ үймээн, самуунд автах магадлалтай.   

4. Хувиргалт (Transformation): Олигархууд бага багаар төрд үлдэн, хувиран өөрчлөгдөж, олон нийтийн эрх ашигт захирагдаж болно. Цөөхөн нь төрд үлдэж, ихэнх нь төрөөс хагацна. Улс төрөөс гарахаасаа өмнө өөрсдийгөө хамгаалах тохирлцоог төрд үлдсэн хүмүүстэйгээ тохиролцдог. У.Хүрэлсүх энэ аргыг сонгож, хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээ бий. У.Хүрэлсүх “намын нэр солиод сонгуульд ялагдвал би хариуцлага хүлээнэ” гээд ам гарчихсан тул сонгуулийн дараа албан тушаалаа өгөхөөр бэлтгэж байгаа. Харин буухаасаа өмнө МАН-ын удирдлагад өөрийн хүмүүсийг үлдээх, төрийн чухал албан тушаалууд дээр өөрийн хүмүүсийг үлдээх гэсэн хоёр ажлыг үлдсэн хугацаанд амжуулахаар яаравчлан байна.

    Дээрх 4 аргачлал тус бүрдээ тодорхой нөхцлүүд бүрэлдсэний үндсэн дээр явагддаг болохыг тэмдэглэе.    

    Хагаралын хэлбэр олигархиуд олноороо төрд шургалсан Монголын нөхцөлд явагдах бүрэн бололцоотой. Явагдаж ч байгаа. Орост их сонин шийдэл хийсэн байдаг. Олигархиудын хагаралыг (Березовский, Гусинский) ашиглан Путин Оросын голлох олигархуудыг 2000 оны сүүлээр албан ёсоор дуудаж уулзан : – Улс төрд оролцохгүйгээр та нар татвараа шударгаар төлөөд яв, хариуд нь Оросын төр та нарыг тайван бизнесээ хийх орчинг бүрдүүлнэ – гэснээр ОХУ олигархиудаасаа салж чадсан. Хэн нэг олигархи энэ тохиролцоог эвдэх гэж оролдвол татварын асуудлаар Кремлийн овоо хараанд өртдөг. Харин тохиролцоогоо хүндэтгэн мөрөөрөө явсан нь ямар ч асуудалд өртдөггүй. Цөөхөн монголчууд ийм шийдлийг хийж ч бас болох. Ж.Оджаргал тэргүүтэй уул уурхайн олигархиуд энэ жишгээр дараагийн эрх баригчидтай тохиролцон, ард түмний өмчлөлд тодорхой хувиа шилжүүлж, нөхөн төлбөр төлөх замаар мөрөөрөө бизнес хийх боломжоо олж авч болох юм. Харин Сү.Батболд , Д.Зоригт нарт өршөөл байх ёсгүй. Тэд бол монголын эдийн засгийг санаатайгаар алж байгаа урвагчид.
    Хэлцлийн аргаар олигархийн дарангуйлалаас салах нь Монголд ямар ч боломжгүй асуудал юм. Учир нь жижиг иргэний хөдөлгөөнүүд, сонгуулийн үеэр амь ордог жижиг намууд, атаа хорсолдоо нэвчиж эргээд засгийн эрхэнд гарах бодол агуулсан хуучин удирдагчийн нам болон ганц нэг биеэ даасан цогтой тэмцэгчид бүгдээрээ нийлээд ч найдвар төрүүлэх, хүчтэй сөрөг хүчин биш. Цор ганц найдвартай, тууштай улс төрийн хүчин Ардчилсан нам сонгуульд ялчихаад хуучин эрх баригчидтай хэлцэлд орвол МАНАН гэдэг үлгэр, хараал ахин амилах учраас тэд хэзээ ч ийм алхам хийхгүй. Эрс өөрчлөлт нь Монголын нөхцөлд сонгуулиар хийгдэх нь тодорхой.
    Хуучинсаг хүчин МАН-ыг ард түмэн ирэх сонгуулиар халж, шинэлэг хүчин Ардчилсан намд эрхийг шилжүүлнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй Ц.Нямдоржийн бэлтгэж байгаа луйврыг хэрэгжүүлбэл 7 сарын 1-ний үйл явдал илүү хурц хэлбэрээр давтагдна. Монголын нийгэм дэх ядуус баян хоосны ялгаа улам ихсэхээс айж байгаа. Ядуурал иргэдийг ахин удаан тэсвэрлэх аргагүй байдалд хүргэсэн тул эрх баригчдад зөвлөхөд улс орноо бодоод суудлаа тайван замаар тавьж өгөх хэрэгтэй. Үгүй бол таамаглах аргагүй үр дагаврыг авчрах болно.
    4 дахь аргачлал буюу хувиргалт нь Монголд бага хэмжээгээр хэрэгжих нөхцлийг У.Хүрэлсүх хийгээд эхлэснийг дээр дурдсан. Ялагдсан олигархиуд өөрсдийнхөө залгамж халааг гаргаж ирэхэд онцгой анхаарна. У.Хүрэлсүх намынхаа итгэлтэй залуучуудаас англи хэл сайтайг нь гадаадын улс төрийн сургуулиудад төлбөрийг дааж явуулахаар бэлтгэж эхлэсэн нь үүний нотлогоо. Олигархиуд ялагдлынхаа дараа хүчтэй сөрөг хүчин гэдэг имижийг зохиомлоор бүрдүүлэхийг оролдох нь гарцаагүй. 
    Тэгээд ч нэгэнт олон нийтэд нэр нүүрээ алдсан тул явуургүй болохоо ойлгож, шинээр гаргаж ирсэн боловсон хүчнүүдээ нийгэмд танилцуулаад өөрсдөө улс төрийн талбараас холдоно. Монголын олигархиудийн гол алдаа нь нийгмийн бүх асуудал, бүх зүйлийг мөнгөөр шийдвэрлэх гэдэгт байгаа юм. Олон нийт хичнээн өлсөж ядарлаа ч итгэл үнэмшил гэж юмаа үмх талхаар сольдоггүй гашуун үнэнийг тэд ойлгох болоогүй байна. Олигархи Л.Энх-Амгалан гэгч “Өнгөрсөн жилийнхээ ногдол ашиг гэж авсан 30 тэрбум төгрөгөөрөө Хөвсгөлийг юутай хээтэй нь худалдаад авчих нь” гэж даналзаж яваа нь ямар эмгэнэлд хүргэхийг төсөөлөх ч үгүй явна. Мөнгөтэйгээрээ болдог бол арабын супер баян дарангуйлагчид өдийд суудал дээрээ байх байлаа. Мөнгө тэднийг олон түмний оволзсон хилэнгээс авраагүй юм.
Улс төрийн ухааны доктор О.Чимэгмаа  /гэрээт нийтлэл/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.71.24)
    гадаадад бгаа монголчуудаа энэ МАН,АН-Д мэдрэмжтэй саналаа өгөөрөй наад зах нь монголд бгаа ах дуу нар чинь махаа ч авч идэж дийлэхээ блаа 2-т цагдаагийн дэглэмд орж байна,,Энэ 2 намаас цөөхөн хун бии шуу ах дуу нараа бодоорой
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (178.73.48.65)
    Su Batbold Chinges haan zochid buudliig Turuus deeremdej avsan Bat erdene avraga Hudulmur niigemlegiin Sport zogtsolboriig une tulburgui huvidaa avch Huviin Ih Surguuli baiguulsan geed edgeer deerem tonuuliig shuuhiin shiidvereer turd butsaaj olgoh tsag bolsooooooooooon
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.39.252)
    гадаадад бгаа монголчуудаа энэ МАН,АН-Д мэдрэмжтэй саналаа өгөөрөй наад зах нь монголд бгаа ах дуу нар чинь махаа ч авч идэж дийлэхээ блаа 2-т цагдаагийн дэглэмд орж байна,,Энэ 2 намаас цөөхөн хун бии шуу ах дуу нараа бодоорой
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.14.177)
    одкптрз
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.28.100)
    Хэнээтэй Монголчууд өөдтэй яваа нэгийгээ дандаа ална, устгана гэж солиорох юм. Тэрнээс тэр хүний ажлыг яаж амжуулдагийг ядаж суръя, хөрөнгө яаж босгоод байна, яаж хүний сонгож ажиллуулаад байна гэдгийг ердөө ч тоохгүй юм. Баттулга сайн менежер, бизнесмен биш болохоороо л төрд шургалж амьжиргаагаа залгуулж байгаа биз дээ. 150 тэргүүний татвар төлөгч компанид Баттулгын ямар компани байгаа юм бэ Байхгүй бол хар зах буюу хяналтгүй байх сонирхол энэ хүнд илүү байгаа юм биш үү
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    bayar hurgie mash sain bichjee
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.11.122)
    Chimgee chamd bayarlalaa chi mash zuv harj bichsen baina argagui l gadaadad undur bolovsrol ezemshsen medegdej baina manai zarim nuhduud harvardad surj ireed kom.t namd elseh yum daa
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    удахгүй олгархиудад төрд багтаж шингэх газар улам багсах болно.орон бүхний олгархи нар сөнөтүгэй.
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • олигархи (202.55.182.28)
    Олигархи Оджаргалыг дүүжлэхэд бусад нь гөлөг болно
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • zoo (202.131.238.114)
    elbegdorj ooroo ablgachin ym yaj angijirah be dee demii ym yrih ym ednii ye duuch baij zeversen
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.91.158)
    mongold darangyilal togtooj baigaa elbegdor olgiarhig hamt ynagah yostoi
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    ene 76-g dahin buu songo
    2012 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    9 цаг 33 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    13 цаг 30 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    13 цаг 38 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    14 цаг 5 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    14 цаг 14 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    14 цаг 47 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    14 цаг 53 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    14 цаг 55 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 6 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    16 цаг 16 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    17 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    17 цаг 43 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    17 цаг 57 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    18 цаг 8 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    18 цаг 16 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    18 цаг 27 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    18 цаг 32 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    19 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 45 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    20 цаг 5 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Эмгэнэл
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК