МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг өнөөдөр 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг өнгөрсөн сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг өнөөдөр 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг өнгөрсөн сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж. Н.Удвалыг өчигдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдүүлэг өгнө үү хэмээн дуудаж, хурлын товыг танилцуулсан байна. Мөн энэ үеэр түүнийг баривчлахыг завдсан. Учир нь өнөөдөр болох шүүх хуралдаанд саад учруулах вий. Түүнчлэн намын гишүүд нь очиж, түүнийг баривчлуулалгүй авч үлдсэн хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.
Б.Чимэг