Кейнигийн өмгөөлөгч өчигдөр “YouTube.com” болон Чедийг Лос-Анжелес хотын шүүхэд өгчээ.
Тодруулбал Реппер Кейни Уэст 2013 оны есдүгээр сард реалити шоуны од Ким Кардашианд хуримын санал тавьсан билээ.
Кейни хуримын санал тавих үеийн бичлэг хийх зөвшөөрлийг зөвхөн “И!” сувагт өгч, бусад хэвлэлийнхэнд нууцаар бичлэг хийсэн тохиолдол шүүхэд өгөхөө сануулсан юм. Гэтэл “И!” суваг Кейнигийн гэрлэх саналыг олон нийтэд цацахаас өмнө
“YouTube.com”-ийн ажилчид нууцаар бичлэг хийж, улмаар сайтдаа байршуулсан юм.
Тиймээс Реппер залуу энэхүү явдлын дараа “YouTube.com” сайтыг үндэслэгч Чед Херлигийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ. Учир нь Кейнигийн гэрлэх санал тавих үеийн бичлэг “YouTube.com” сайтад байршихаас өмнө Чедийн ганцаараа байгуулсан “MixBit” сайтад байршсан юм.
Кейнигийн өмгөөлөгч хоёр жилийн туршид энэ хэргийг шүүхээр оруулахаар хөөцөлдөж байгаад ийнхүү шүүхэд өгсөн байна.