Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг 17 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд өгөхөөр болжээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг 17 тэрбум төгрөгийн асуудлаар шүүхэд өгөхөөр болжээ. Энэ талаар өнөөдөр 12.00 цагт МҮЭХ-ны байранд мэдээлэл хийхээр болсон байна.
Шатахуун импортлогчдод оногдуулсан 17 тэрбумын торгуулийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагваа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд цуцалсан юм. Үүнийг МҮЭХ-ныхон эсэргүүцэн, Хэрэглэгчдийн нэгдсэн холбооноос ШӨХТГ-ын дарга Б.Лхагвыг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод албан бичиг хүргүүлсэн юм.
Б.Чимэг