1970 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий аварга болж байсан Бразил улсын нэрт хөл бөмбөгчин Пауло Сезар кокэйн худалдан авахын тулд ДАШТ-ий аваргын алтан медалиа худалдсан болохоо хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Үнэ цэнэтэй медалиа худалдсандаа харамсаж байна" гэж телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Өдгөө 65 настай Пауло Сезар 1970-аад оны үед Франц улсын "Марсель" багт тоглож байхдаа мансууруулах бодист донтож эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/