Манай эмэггэй жүжигчдээс анх удаа гадны кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Р.Анхнямын тоглосон “Чонон сүлд” уран сайхны кино “Оскар”-т нэр дэвших болзлоо хангажээ. “Чонон сүлд” энэ сарын 16-24-ний өдөр болсон Бээжингийн Олон улсын кино наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртсэн байна. Дэлгэцэнд гарсан цагаасаа хойш шуугиан тарьж, ашиг орлогоороо тэргүүлж байгаа энэхүү киног Оскараас нэлээд хэдэн төрлөөр шагнал авч мэднэ гэж кино сонирхогчид үнэлж байгаа аж.
Д.Дуулим