Чили улсын өмнөд хэсэгт байрлах Калбуко галт уул өнгөрсөн долоо хоногт идэвхжиж, улмаар дахин дэлбэрч, халуун лав урсаж эхэлжээ.
Галт уулын бэлд орших Энсенада тосгоноос таван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Харин өмнө нь Калбуко галт уул 1996 онд сэрж байсан бол 1962 онд том хэмжээний галт уулын дэлбэрэлт болж, 22 мянган хүн орон гэргүй болж, 15 хүн амиа алдаж байсан аж.
Өнөөдрийн байдлаар Калбуко галт уулын үнс Аргентин улсын зүүн хойд хэсгээр тархаж хүн амьсгалах аргагүй болж байгаа тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Галт уулын үнс агаарт 12 мянган фут өндөрт тархсан байна. Нэг өдрийн дотор хоёр ч удаа дэлбэрсэн Калбуко галт уулыг дахин идэвхжиж магадгүй хэмээн албаныхан үзэж байна.