Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балба улсад гурван өдрийн гашуудал зарлажээ.
Газар хөдлөлтийн улмаас Балбад 5 мянга гаруй хүн амь үрэгдэж, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртэж, хичнээн зуун байшин барилга сүйдсэн харамсалтай хэрэг гараад байгаа учир ийнхүү гурван өдрийн гашуудал зарласан байна.
Нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн тус улсад аадар бороо орсноос майхан, урцад хоног төөрүүлж буй иргэд улам зутарч байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийлэлд хөрсний нуралт үүсч, нураагүй үлдсэн барилгууд сүйдсээр байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд бэртсэн хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа аж.
Сэтгэгдэл (1)