UFC-гийн хагас хүнд жингийн аварга Jon Jones осол гаргаж , ослын улмаас нэг жирэмсэн эмэгтэй бэртэн хэд хэдэн машин эвдэрч хэмхэрсэн талаар цахим ертөнцөд шуугиан дэгдэж байна. Түүний хувьд ослын газрыг орхиж явсан ч цагдаад баригдаад байгаа юм. Тэгвэл Dana White дөнгөж сая Jon Jones-той уулзсаны дараа мэдэгдэл гаргаж Jon Jones ийн аваргын бүсийг нь хураан авлаа. Хураан авсан аваргын бүсийг тавдугаар сарын 23-нд болох UFC 187 дахь тэмцээнд Daniel Cormier , Antony Johnson нарын хожсонд өгөхөөр шийдсэн байна.