зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Биржийн “Арын хаалга”-ны компани Таван толгойн хаалгыг өшигчиж байна уу?

2015-4-30
0
ЖИРГЭХ

        

Ашгүй нэг хөдлөх нь дээ хэмээн баярлуулсан Тавантолгой хэмээх аварга галт тэрэгний зам дээр зарим хүн улаан дарцаг бариад гараад ирсэн энэ үед улс төр-уул уурхайн салбарын нухацтай шинжээч, сэтгүүлч Л.Болормаа ингэж бичив: “УИХ дахь тодорхой бүлэглэлийн хувьд Тавантолгой ордын хөрөнгө оруулагч дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй байх нь чухал, магадгүй энэ бүлэглэлд өөр хөрөнгө оруулагч бэлээхэн бий”. Нухацтай шинжээчийн амнаас унасан гэж үзээд энэ үгийг газар гээлгүйгээр эргүүлж тойруулан харъя.  

 

   Хэн хэний бүлэглэл вэ, чухам сонирхол нь юу вэ, бэлэн байж магадгүй тэр хөрөнгө оруулагч нь хэн бэ гэдэг өөрөө сонин сэдэв бөгөөд энэ тал дээр янз бүрээр таамаг дэвшүүлж болно. Уг үйл явдлынх нь олон жилийн өрнөл хийгээд тухай бүртэй нь хамаатай байж болох процессуудын сонирхолтой зарим давхцлыг бүртгэн харахад доорх логик дүгнэлтийг хийж болохоор байна. Гэхдээ энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлчийн гаргаж тавьсан сэдэв буюу нэг ёсондоо хариулт нь яваандаа их бага хэмжээгээр илрэн гарах, үйл явдлаар баталгаажих үйл явдлын өрнөлийн зөвхөн эхний тавил юм. Шатрын нүүдэл эхэллээ.

 

ДАВХЦАЛ №1

 

   2012 оны дөрөвдүгээр сард Хятадын “Aluminium Corporation of China” буюу бидний товчлон хэлж заншсанаар “Чалко” компани мөн бидний сайн мэдэх Өмнөговь аймаг дахь Овоот толгойг эзэмшдэг “Саус гоби ресурс” /South Gobi Resources/ компанийн 57.6%-ийн хувьцааг 889 сая ам.доллараар авахаар тохиролцсоноо мэдэгдэв. Энэ орд манай орны нүүрсний баялаг нөөцтэй ордуудын нэг бөгөөд Хятадын хилээс дөчхөн км зайд оршдог юм. Монголд сонгуулийн хөөрөлтэй үед энэ мэдэгдэл жинхэнэ шуугиан тарилаа. Хонконгийн хууль, дүрмийн дагуу энэ тохиолдолд буюу компанийн 30-аас дээш хувь, өөрөөр хэлбэл хяналтын багцыг авч байгаа нөхцөлд, худалдан авагч тал “South Gobi Resources”-ийн үлдсэн бүх хувьцаа эзэмшигчдэд мөн хувь хөрөнгөнд нь сонирхлоо илэрхийлж үнэ хэлэх үүрэгтэй байсан ч Монголын тал дээрх хэлцлийг хууль бус гэж үзэн, “South Gobi Resources” (SGR)-ийн үйл ажиллагаанд хориг тавьснаар энэ наймаа бүтсэнгүй. Зөвхөн энэ хэлцэлийг унагах зорилготой хууль гаргах нь манайд ичгүүртэй тул гадаадын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь гадуурхсан заалттай хууль хүртэл гарав. Тухайн үед “SGR” компанийн гаргасан албан ёсны мэдэгдлээс үзэхэд 2010 онд Хонконгийн биржид бүртгүүлэхээсээ  ч өмнө Хонконгийн Үнэт цаасны хороонд хүсэлт гаргаж, Хонконгийн нээлттэй хувьцаат компани гэж тооцохгүй байх хүсэлтийг тавьж байжээ. Учир нь ийн тооцогдсон тохиолдолд Хонконгийн бүх хууль үйлчилж, улмаар компанийн хувьд гаднаас санхүүжилт татах, хувьцаа гаргах, зарах гэх мэт бүх үйл явцаа тэрхүү хуулиудад нийцүүлэх шаардлагатай болно. Гэвч 2014 онд Хонконгийн Үнэт цаасны хорооноос шийдвэр гаргахдаа энэхүү хүсэлтийг нь үл харгалзаж, тус компанийг Хонконгийн нээлттэй компани гэж тооцохоор шийдсэн байдаг.

 

   “SGR”-ийн наймаа бүтэхээ байсан нь хөрөнгө оруулагчдад нь цохилт болсноор Торонто, Хонконгийн бирж дэх тус компанийн хувьцаа навс унасан бөгөөд тэрнээс ч долоон дор хувь тавилан цаана нь тосч байжээ. Юу гэвэл дээрх явдлаас хэдхэн хоногийн дараа “SGR”-ийн 100 хувь эзэмшдэг “South Gobi Sands” компанийн нэр дээрх Овоот Толгой тэргүүтэй дөрвөн ордын лицензийг АМГ-аас түдгэлзүүлж, захирал Жастин Капла нарын удирдлагад нь эрүүгийн хэрэг үүсгэв. Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, цуцлагдах ёстой байсан лицензүүдийг цуцлуулахгүйн тулд авлига өгсөн гэх зэрэг хэд хэдэн зүйл ангиар үүсгэсэн энэ хэрэг саяхан шийдэгдсэн, үйл явдал юу болж шувтарсныг бид мэднэ. Дээр дурьдсан явдлуудын эцсийн үр дүнд, бараг тэрбум долларын үнэ хүрч шинэ эзэнтэй болох гэж байсан “SGR” компани зарагдах нь битгий хэл хувьцааных нь үнэ навсайтлаа унан бүхэл доллароор биш задгай центээр хэлэлцэгдэх болов. Зориуд зохион байгуулсан байж мэдэхээр өрнөл мөн үү, мөн. Сонирхогч этгээдэд дэндүү ашигтай шил дарсан үйл явдал шүү.

 

ДАВХЦАЛ №2

 

   Ж.Капла нарыг баривчилснаас хойш “SGR” компанийн хувьцааны үнэ бирж дээр даруй дөрөв дахин унаад байсан  2012 оны арваннэгдүгээр сард Монгол улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл тавигдаж эхлээд байсан төмөр замын концессын гэрээг цуцлан төмөр замаа засаг өөрөө барихаар болов. Яг энэ үед Монголын нүүрсний салбарт гадаадын нэгэн компани цоо шинээр орж ирлээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “National United Resources Holdings Limited” (NUR) хэмээх энэ компани уул нь Хятадын хотуудын гудамжинд сурталчилгааны самбар өлгөдөг байсан компани юм. Тиймдээ ч “China Outdoor Media Group” гэдэг нэртэй байжээ. Харин нэрээ resource буюу нөөц энэ тэр болгон өөрчилж төрөл арилжаад Монголын нүүрсний салбарт гэнэт орж ирсэн нь туйлын сонирхолтой бөгөөд энэ салбарт хүч түрэн орж ирэх гэсэн сонирхлын бүлэг биржийн компанитай байхын тулд backdoor listing буюу “арын хаалга”-ны муу заль хэрэглэсэн байж магадгүй байдал харагддаг. Манай улс төрч болгоны аманд орсон IPO-г хийж хувьцаагаа гаргах нь маш нарийн төвөгтэй, мэдлэг, мэдээлэл, урт удаан процесс, компанийн цэвэр түүх шаардсан бизнес, банк санхүү, хуульчдийн мэргэжлийн баг хийх чимхлүүр үйл ажиллагаа юм. Үүнийг хийх чадамж муутай, боломжгүй юм уу эсвэл шаардлагыг хангаж чадаагүй компаниуд хөрөнгийн биржид нэгэнт гарсан бүртгэлтэй компанийг худалдан авах замаар тухайн биржид автоматаар бүртгэлтэй болохыг backdoor listing-гийн арга гэдэг. Нэр хүндтэй том хөрөнгө оруулагчид бол ийм муу зальжин компанийг бол тоож харьцахгүй. Самбар өлгөдөг компани нүүрс зөөдөг болсон нь, ийм аргаар “арын хаалгадсан”-ы үр дүн байхыг үгүйсгэх аргагүй. Монголын Таван толгойн ордоос коксжих нүүрс худалдан авч, БНХАУ-ын зах зээлд зуучлан нийлүүлэх борлуулалт, ложистикийн сүлжээ бий болгохоор зорьсон гэдгээ вэбсайтаараа дамжуулан мэдэгдсэн энэ компани 2013 оны дундаас нүүрсний борлуулалт хийж эхэлжээ. Нүүрсний бизнес эхлэхээсээ өмнө буюу 2012 оны эцсийн байдлаар татварын дараахь цэвэр ашиг нь 480 мянган хонконг доллар /70 мянга хүрэхгүй ам доллар/ байсан бол 2013 онд ердөө зургаахан сар нүүрсний бизнес эрхэлснээр цэвэр ашиг нь бараг гурав дахин нэмэгдэж нэг сая хоёр зуун мянган хонконг доллар /170 мянган ам доллар/ хүрснээ тайлагнажээ. Цаашилбал тус компани Тавантолгойд олборлолт явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” болон Дорноговь амгийн Мандах суманд олборлолт явуулдаг “Их говь”компаниас 2014 оны дөрөв, тавдугаар сараас эхлэн ирэх нэг жилд нийтдээ 3 сая тонн орчим нүүрс авах гэрээ байгуулснаа зарласан байна. Мөн 2014 оны гуравдугаар сард “Avic Coal” хэмээх компанитай ирэх 3 жилд нийт 15 сая тонн нүүрс худалдан авах, тээвэрлэлт хийх, ложистик хамтын ажиллагааны стратегийн гэрээ байгуулжээ.

 

   Үйл явдал ингээд дууссангүй. Хувьцааны үнэ нь центээр яригдах болсон “SGR” компанийн нэр энд дахин гарч ирнэ. Юу гэвэл өчигдөрхөн байшингийн хананд самбар хадаж явсан NUR компани Тавантолгойгоос нүүрс авахаар зогсохгүй, агуу том “Чалко”-гийн хийж чадаагүй, Монголын хуулиар хаалгасан наймааг гаргууд сайн хийх нь тэр. Юу гэвэл 2014 оны долдугаар сард “SGR” компанийн хяналтын багцаас 0.05 хувь дутуу буюу 29.95 хувийн хувьцааг уг компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч “Turquoise Hill” (хуучнаар “Айвенхоу Майнз”) компаниас 25.6 сая канад доллароор худалдан авах болсноо зарлажээ.  Дээр хэлсэнчлэн “SGR”-ийн хувьцаа центээр хэмжигдэх болсон бөгөөд энэ удаа нэгж нь 45 центийн үнэ хүрэв. Хоёр жилийн өмнө энэ хэмжээний хувьцааг “Чалко” бараг хагас тэрбум америк доллароор худалдан авахаар мөнгөө сарвайж Монголын төрд айхтар нөлөө бүхий бүлэглэлд сарвуугаа тас цохиулж байсан билээ. Самбар өлгөгч компанийн суга өсөлтийн түүх Гиннесийн номонд орохоор хөөрөлттэй байв. Ямар ч байсан Монголын нүүрсний салбарт цоо шинэ тоглогч орж ирсэн төдийгүй байр сууриа огцом бөгөөд үлэмж тэлэв.

 

ДАВХЦАЛ №3

 

   2014 оны наймдугаар сард Монгол улсын Засгийн газрын 268 дугаар тогтоол гарав.

 

 “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” хэмээх энэхүү тогтоолд “Ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ”,  “Чалко” компанид тавьсан өрийн үлдэгдлийг нүүрсээр төлж барагдуулах, эсвэл уг гэрээг хүчингүй болгох гарцыг шинэ хөрөнгө оруулагч өөрөө олно” гэх мэт олон чухал заалттай. Тавантолгой дээр ажил оволзож эхлэх дуулиантай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад шинэ хүмүүс очив. “SGR” компанийн уул уурхайн үйл ажиллагааны менежерээр ажиллаж байсан нэгэн Уурхай хариуцсан захирал болсон бол мөн компанид засварын болон хангамжийн сүлжээний менежер байсан хүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал боллоо. Хэрэг дээрээ 30 шахуу хувь нь “NUR”-ынх болсон “SGR” компанийнхан л дэвшиж байгаа хэрэг шүү дээ. Дэвшүүлж илгээсэн NUR-ынхан нь харин энэ үед юу хийж байв гэвэл мөн л улам бүр өөдөө “хөөрч” байв. 2014 оны зургадугаар сард тус компани Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Able Nice International” компанийн нийт хувьцааг 290 сая хонконг доллараар худалдан авахаар тохиролцсоноо албан ёсоор мэдэгджээ. Үүнийхээ 70 сая хонконг долларыг тодорхой графикийн дагуу бэлнээр, үлдсэн 220 саяыг хөрвөх бондын журмаар төлөхөөр тохиролцсон байна. “Able Nice International” нь зүгээр ч нэг компани биш, Хонгконгод бүртгэлтэй “Golden Star Logistics” компанийн хувьцааг 100% эзэмшдэг. Харин “Golden Star Logistic” нь Монголын “Тахидаг хайрхан” хэмээх компанийн 90%-ийг эзэмшдэг ажээ. “Тахидаг хайрхан” компани нь “Able Nice International” компанийн Монголд үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн нэгж нь бөгөөд Өмнөговийн Тавантолгойн бүсээс БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл нүүрсний борлуулалт, тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, үүнийхээ хүрээнд хүнд даацын машины авто бааз болон гарааш, агуулах, ложистикийн дэд бүтэц эзэмшдэг. Мөн Цагаан хаданд 12.5 га талбай бүхий гаалийн хяналтын талбай, Тавантолгойн бүсэд гурван га үйлчилгээний талбай зэргийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг. NUR нь “Able Nice International” компанийг худалдан авснаар 2013 оноос эхлүүлсэн нүүрсний бизнесээ улам бүр өргөжүүлэн тэлж, дэд бүтэц, ложистикийн хувьд бэрхшээлгүй ажиллах нөхцлийг өөртөө бүрдүүлэх болно” хэмээн вэбсайтдаа тэмдэглэжээ.

 

   Энэ хэлцлийг хийснээсээ ердөө нэг сарын дараа NUR дээр хэлсэнчлэн “SGR” компанийн томоохон хувийг худалдаж авсан бөгөөд мөн дөрвөн сарын дараа “Able Nice International” компанийг худалдаж авах үнээ өмнөхөөс 150 сая болгон бууруулсан шинэ хэлцэл байгуулсан юм. Аварга том “SGR”-ийг гартаа оруулсан тул арай жижиг дээр нь гэдийж эхэлсэн нь тэр биз. Харин энэ явдлаас хойш 6 сарын дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 24-нд “Turquoise Hill” компани “SGR”-д үлдээд байсан өөрийн мэдлийн 26 хувиа зарах хэлцлийг эхлүүлж, дөрөвдүгээр сарын 23-нд тус хэлцлийг хийж дуусгаснаа зарлажээ. Нэгж хувьцаа тус бүрийг нь 35 канад центээр үнэлэн нийт 17 сая канад доллароор худалдаж авсан этгээд нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Novel Sunrise Investments” хэмээх компани байв.

 

1990-ээд оноос хойш Хятадын гол төлөв үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилттай ажилласан гэх “Novel Sunrise Investments” компанийн талаар тодорхой мэдээлэл туйлын хомс бөгөөд өөрийн гэсэн вэбсайт үгүй аж. “Novel Group” хэмээх мөн л тодорхой мэдээлэл үгүй компанийг 20 жил удирдсан гэх Тэд Чан “SGR”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон болохыг уг компанийн бус харин хоёрдогч болон гуравдагч эх сурвалжаас л олж үзэж болно. Хэлцэл хийгч бас нэг гэнэтийн компани ийнхүү гарч ирснээр 13 жилийн түүхтэй “SGR” компани шинэ эзэнтэй болов. Харин энэ явдлаас хойш нэг сарын дараа мөнөөхөн NUR “Тахидаг хайрхан”-ыг эзэмшдэг “Able Nice International” компанийг худалдан авах хэлцлээ хүчингүй болгосон бөгөөд шалтгаанаа “...компанийн бүх хувьцааг худалдан авах гэрээний нөхцлүүд хугацаандаа бүрэн хангагдаагүйн улмаас...” хэмээн тайлбарлажээ. Сонирхогч этгээдэд “SGR” л хэрэгтэй байсан болохоор одоо “Тахидаг хайрхан”-д мөнгө зарах тийм ч чухал биш болсон биз. Эсвэл нэг нь худалдаж авах, нөгөө нь зарах гэсэн хуурамч хэлцэл явагдсан байж ч болох. Дашрамд дурьдахад, дээрх үйл явдлууд ид өрнөж, нэг талдаа гарч байхтай зэрэгцэн Жастин Капла нар суллагдан нутаг буцжээ.

 

ТӨГСГӨЛ БИШ ТӨГСГӨЛ

 

  Монголын нүүрсний салбарт нөлөөгөө суулгаж барьцаа лавшруулсаар буй учир битүүлэг этгээдүүдийн хөшигний ар дахь тоглолт шууд болон шууд бус байдлаар Тавантолгойг тойрон явагдаж байгааг дээр дурьдсан цөөн баримтаас харж болно. Дөрвөн том ордын лицензийг эзэмшдэг, зөвхөн баталгаат нөөц нь л гэхэд хагас тэрбум тонн гэдгээрээ “SGR”-ийн Овоот бол дөрвөн лицензтэй томоохон орд, гэхдээ энэ нь сонирхогч талын эцсийн зорилго бус харин илүү том зорилгод хүрэх ээлжит тавцан төдий байж ч мэдэх юм.

 

Хар хөшигний ар дахь энэхүү их гарын тоглолтыг зохион байгуулагч бүлэглэл нь зорилгодоо хүрэхийн тулд Засгийн Газрын өргөн мэдүүлсэн Таван толгойг цогц байдлаар хөгжүүлэх  төслийг эсэргүүцэн нураах замаар өөрсдөө түүнд эзэн суухыг санаархаж байгаа нь илэрхий байна. Үйл явдлын цаашдын өрнөлийг анхааралтай ажиглая.

 

ШАТРЫН НҮҮДЭЛ СОНИРХОЛТОЙ ҮЕДЭЭ ИРЛЭЭ...

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (122.201.21.56)
    altan hueg
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.21.56)
    ireeduig esh uzuulsen boshgod atan hueg enerji resurs gesen tovchilson ners gardag n uuntei logikoor niitsej baina
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.40.234)
    Л болормаа сонирхлын зорчилтэй Торсон ах нь Ухаа худгийнханы нэг эзэн мэгтэйн нохор Хоерт асуудал хятадын аль кампани орох нь гол нь биш Улсын Таван Толгой кампани гол уурэгтэй оролцох естой
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Tsaana n yag hen bna? Mongol talaas n?
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.176.166)
    ТЭРЭН ШИГ ЧАЛКО НЬ ДАЙСАН, ШЕНХУЙ НЬ АВРАГЧ Ч ГЭХ ШИГ, ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМОО, ТЭД БҮГД ГАДААДУУД, ТЭР БАЙТУГАЙ , КАНАД ХЯТАД 2 ЧИНЬ НЭГ ТҮРИЙВЧИНД БАЙДАГ УЛС, ЕР НЬ БОЛ МОНГОЛЧУУДЫГ ХЭТЭРХИЙ ЯДУУРААСАЙ ГЭЖ ГОРЬДОЖ БАЙГАА УЛСУУД, ЭНЭ ГАДААДЫНХАН, ТЭГВЭЛ, ГАЗАР НУТГАА ҮНЭГҮЙ ШАХАМ ӨГӨӨД, НЭГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖ БАЙВАЛ БОЛОО ГЭЭД ХЭЛСЭН ҮГЭНД ДУУЛГАВАРТАЙ БҮХ ГАЗРАА ӨГӨХИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙГАА ЮМ, БИД БАЯЖВАЛ ТЭД САНДРАНА, ЯААГАД ГЭВЭЛ БИД ГАЗРАА ЯААРАН ӨГӨХӨӨ БОЛИНО
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.176.166)
    ЭНЭ ЖҮЖГИЙГ МЭДНЭЭ, АНХ ЭХЛЭЭД ОЮУ ТОЛГОЙ БА ОНТРИ РИСОРС ГЭДЭГ КАНАДЫН 2 КОМПАНИ ХООРОНДОО ЗАНАЛТ ДАЙСАН МЭТ БАЙСАН, ГЭВЧ БҮХ ЛИЦЕНЗ МОНГОЛЧУУДААС 100 ХУВЬ САЛМАГЦ, ТЭД ХООРОНДОО АХАН ДҮҮС БОЛСОН ЮМ, ОДОО НИЙЛЭЭД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНД ШУРГАЧИХСАН БАЙГАА, ОНТРИ -НЬ ГЭРЭЭНД ШУРГАЛАХДАА АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ГЭРЭЭНД НУУГДАЖ ОРСОН, БУСАД ГЭДЭГ ЗААЛТАД
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    З. Энхболдын баг
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.113)
    Энэ нийтлэлийг уншаад тт г эсэргүүцээд байгаа нөхдийн нүүрний баг хуурч эхэллээ. Яг ийм л үл бүтэх этгээдүүдтэй сүлбэлдэж эх орноо хорлодог адгийн шаарнууд олшироо юу даа
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.113)
    Энэ нийтлэлийг уншаад тт г эсэргүүцээд байгаа нөхдийн нүүрний баг хуурч эхэллээ. Яг ийм л үл бүтэх этгээдүүдтэй сүлбэлдэж эх орноо хорлодог адгийн шаарнууд олшироо юу даа
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    1 цаг 14 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    1 цаг 29 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    1 цаг 54 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    2 цаг 4 мин
  • Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
    2 цаг 16 мин
  • У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
    3 цаг 10 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    3 цаг 54 мин
  • Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
    4 цаг 7 мин
  • Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    4 цаг 23 мин
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
    4 цаг 33 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
    4 цаг 53 мин
  • М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй
    4 цаг 56 мин
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
    5 цаг 53 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
    6 цаг 36 мин
  • "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав
    6 цаг 49 мин
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
    7 цаг 25 мин
  • ТӨСӨВ 2026: Монголд болох СОР-17 бага хуралд зориулж 217.1 тэрбумыг зарцуулна
    8 цаг 7 мин
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    8 цаг 42 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    9 цаг 33 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    9 цаг 54 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК