2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 347 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 106 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/