Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, Хятадын алдарт дуучин Ли Линюу, ОХУ-ын алдарт дуучин Циганова нар анх удаа хамтдаа нэгэн тайзан дээр дуулах гэж байна. “Эх дэлхийн дуулал” нэртэй энэхүү тоглолт нь бямба гаригт Соёлын төв өргөөнд болно. Нэг ч билет зарахгүй зөвхөн урилгаар үзүүлэх энэхүү тоглолтыг Ялалтын баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Арвины үүсгэн байгуулсан “Монголын Их хатдын хүндэтгэлийн өргөө цогцолцор” ТББ-аас зохион байгуулж байгаа юм байна. Түүхт ялалтын 70 жилийн ойн баярт зориулж, дайны уршгаар амиа алдсан 60 сая хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж ийнхүү гурван улсын алдартай дуучид ая дуугаа өргөх аж.
24tsag.mn