Казахстанд болж байгаа боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Долоо дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд манайхаас зургаан боксчин хагас шигшээд шалгарч медалийн болзол хангажээ. Тэд 49 кг-д Г.Ариунболд, Т.Жалдасбек, 52 кг-ын А.Нурлан, 56 кг-ын Э.Идэрхүү ОУХМ, 69 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 81 кг-д хүч үзэж буй С.Эрдэнэбаяр нар аж.