Өнөөдөр УИХ-ын гишүүд цаг сунган ажиллалаа. Хаврын чуулган өндөрлөх
дөхөж, хэлэлцэх асуудал олон байгаа тул сүүлийн өдрүүдэд цаг сунган
хуралдаж байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүд цаг сунган ажиллалаа. Хаврын чуулган өндөрлөх дөхөж, хэлэлцэх асуудал олон байгаа тул сүүлийн өдрүүдэд цаг сунган хуралдаж байна. Өнөөдөр гэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай багц хуулийн төслүүдиийн анхны хэлэлцүүлгийг хийхээр УИХ-ын гишүүд илүү цагаар ажиллалаа. Ирэх долоо хоногийн баасан гараг буюу 5-р сарын 19-нөөс хойш гишүүд сонгуулийн сурталчилгаандаа анхаарч, тойрог руугаа явахаар зэхэж буй тул энэ парламентад хууль батлах ганцхан долоо хоногийн хугацаа үлдээд байна.