зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн парктай айлсах Шангрилла-II

2012-5-12
0
ЖИРГЭХ
"МCS" -тэй холбоотой бас нэгэн гажуудал бол газрын наймаа.
  IMG_0003-300x225  Монголыг монопольдсон "MCS"-тэнгүүдэд атаархал төрөв. Яагаад гэхээр хаа ашигтай бизнес, сул мөнгө хэвтэнэ тэр бүгдийг шүүрч байгаад атаархаж байгаа юм л даа. Ялихгүй байж юун дээгүүр зантай юм бэ хэмээн бүү бодоорой. Үнэндээ мөнгийг босгож, бас мөнгө олж болох бүх гарцыг нээж харж чаддагаараа тэд гаргуун юм. Ямар сайндаа л нэг хэсэг "MCS"-ийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг ерөнхий сайд болгоё гэсэн "хоржоонтой мессеж" хэвлэлийн хуудаснаа тарахав дээ. Бас ч бодож болох л хувилбар.
    Mongolian Corruption System. Энэ үг зүгээр ч нэг гараагүй нь лавтай. "MCS"-ээр овоглосон бүх зүйл ногоон гэрлээр бүтдэг болохоор улс орноо олигтойхон шиг аваад явчих овсгоотой амьтан, "MCS"-тэнгүүд шиг зальтай этгээд олдохгүй байгаа болохоор л хэвлэлийнхний шидсэн чулуу байх. Магтаал зонхилсон нийгэмд бусдын алдаа оноог нь дэнсэлж, хэлж сануулж байх нь сэтгүүлзүйн үүрэг. Гэтэл монопольдогчид бүр давраад дандаа магтуулж байхын тулд хамтран ажиллах нэрийн дор хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг таглах сайхан арга сэдэж гэрээлсэн нь олонд ил болж байгаагүй шуугиан тариад авлаа. Тэгэхээр Монголд эрүүл сэтгүүлзүй буй болоход олигархи цөөнх том саад болж буй нь илт байна. "MCS-тэнгүүдийн халаасанд улстөрчид нь хэвлэлтэйгээ хамт орчихсон байна. Өнөөдөр бид ийм л нийгэмд амьдарч байна.

    Мөнгөнд хахсан олигархи Ж.Оджаргал магадгүй дараа нэг өдөр нөхөр, эхнэрүүдийг хамтад нь худалдаж авах тоглоом сэдэхийг үгүйсгэхгүй. Ингэж л эрээ цээрээ алдаж байна. Хүүхэд тоглох газаргүй болголоо гэж хоосон хашгичаад нэмэр алга. Аль хэдийнэ хүүхдийн паркийн газрыг худалдаж аваад Шангрила гэж хятадын тансаг зочид буудлыг сүндэрлүүлэхээр ажиллаж байна. Хятад боссуд нь монголд ирэхээр буух газар алга гэж голоод байхаар нь хятад буудал оруулж ирсэн гэх яриа үнэний хувьтай. Шангрила буудал нь хятадын тэрбумтан Р.Куокын эзэмшилд байдаг. Кока кола, тайгер пиво ч бас тэрнийх. Р.Куок Хонгконг, Макаог хятадад нэгтгэчихээд одоо өөр нэгтгэчихмээр улс юу байна гэж хайж явдаг ч гэлцдэг.

    Олигархиуд монголын баялгийг цөлмөж, идэж, үрж барахгүй их мөнгө хураасан болохоор одоо тэдэнд хууль үйлчлэхгүй.Дархан цаазат газар болох Богд уулын оройг хусаж, өөрсдийн цэнгэх зугаацах газрыг бариад, Туул голыг бараг худалдаад авчихлаа. Хүссэн газраа орон сууц, амралт зугаалгын газар, дээдсийнхний зугаагаа гаргах Гольфийн талбай гээд юу эсийг байгуулж байна. Нэг өглөө сэрэхэд танайхыг гэртэй чинь худалдаад авчихлаа гэвэл гайхах хэрэггүй болж.

    "MCS" бизнесийн салбарт цэврээр өрсөлдөөггүй, дандаа том том төсөл нэртэй "луйвар"-ын аргаар ажил явуулж төр болоод, тогтоол шийдвэр зэргийг лоббидох, хахуульдах зэргээр давуу эрх олж бусад бизнесийн өрсөлдөгчдөө шахдаг тулдаа өдий зэрэгт хүртлээ томорсон гэх олны ам ортой бололтой. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдэлтнүүдтэй сүүжирч байгаад бизнесийнхээ таатай орчинг бүрдүүлж цөм хийдэг гэсэн үг юм. 2000 оноос хойш төрөөс зарлагдсан 2334 тенперийн 1882-ыг нь тэд авчээ. 2000 оноос хойш аль нам засаг барьсныг хүн бүхэн мэдэж байгаа. МАН бол олигархиудын гол тэжээл, хөрөнгийг нь арвижуулагч болох нь харагдаж байна. Үүнд шудрага бизнесийнхэн нь ам муутай байх нь ойлгомжтой.

    "MCS" -тэй холбоотой бас нэгэн гажуудал бол газрын наймаа. Тэд үүнд гаршсан. Яагаад гээч. Монголын улс төрд тэдний халаасны хүмүүс байгаа болохоор бүх зүйл нь ногоон гэрлээр. Нийслэлийн төвд өнөөх хятад Куокын хөрөнгөөр асар том барилгыг сүндэрлүүлж авлигын анхдагч бараа, гарын бэлэг зардаг тансаг дэлгүүрүүдийг нээж чадсан. Энэ газрыг хэрхэн үнэ цохиж авсан нь одоо хэр тодрхойгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг тойрон тансаг зэрэглэлийн барилгууд сүндэрлэсээр байна. "MCS" группийн барьж буй "Шангрила-II" зочид буудал бас л гай тарьж монгол хүүхдүүдийн тоглоомын газраас хумсалсан. Тэд уг нь хүүхдүүдтэй л дээ. Гэхдээ хүүхдүүд нь Монголын парк дээр биш гадаадын нөгөө гоё "Дисней лэнд"-д тоглодог болохоор монголын жирийн олон хүүхэд тоглох газаргүй болох нь тэдэнд огт хамаагүй байх нь аргагүй юм. Олигархи Ж.Оджаргал , Л.Энх-Амгалан нар Хотын төвийн "А" зэрэглэлийн бүхий л газрыг авсан байдаг. Сдортын ордны зүүн талд Л.Энх-Амгалан эхнэрээ эррхүүлэх ордонг хятадуудаар бариулж, гарсан хэл амыг шуудай мөнгөөр дарж байгаа тухай мэдээлэл гараад л тасарлаа.

    Экс ерөнхийлөгч П.Очирбат яагаад ард түмний барьж өгсөн байшинг газартай нь "MCS"-д өгчихсөн юм бол? Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулах Ухаа худаг төсөлд түүний "Тэнгэрийн цаг" компани 6,1 хувийг эзэмшдэг. Тэгэхээр эд холбоотой байж таарах нь. Энэ мэтчилэн хотын төвийн бүх газарт MCS-ийн хаягтай барилгууд сүндэрлэж байна.
    "MCS"-тэнгүүд эрх мэдэл, хөрөнгөө хадгалж үлдэхийн тулд ирэх сонгуульд олон олигархийг сойж байгаа аж. Тэд бооцоог цаг үргэлж өөрсөдөд нь боломж олгож, баяжуулж ирсэн МАН дээр тавьжээ. ЭБЭХ-ний сайд, Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх Оргил, Ерөнхий сайд Сү.Батболд, БОАЖ-ын сайд П.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гээд байнга дэмжэг хэд дээрээ нэмээд дэд захирал Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарыг сонгуулахаар бэлтгэж мөнгөө  төсөвлөж байгаа ажээ. Мөн МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн дунд "MCS" нөлөөтэй байгаа.   Баахан дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг өөрсдийн нэрийн өмнөөс  турхирахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл байна. Зорилго нь ирэх сонгуулиар МАН-ы засаглалыг хадгалах, улам ихээр хүүдийлэх гэдэг нь тодорхой.

П.Дөлгөөн-Од /гэрээт нийтлэл/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.135)
    gereet niitlel gejiigaaz dee. Zahialgat gesn ug. Gencogiin gereet niitlegchiin bichsen ym l bshdee
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.35.142)
    Хахууль өгсөн хэргээр эздийн насаар нь шоронд хийж энэ компанийг хурааж ард түмэнд хувьцаа хэлбэрээр тэнцүү тараах хэрэгтэй.
    2012 оны 05 сарын 13 | Хариулах
  • baagi (202.9.47.129)
    ULAANBAATARAAR DYYREN HYJAA EZENTEI GOE SAIHAN BARILGA DYYRBEL TENEG MIN CHI HOT HOGJIJ BAINA GEED BAYARLAAD SUUH UM BAINA L DAA ABLILGATAI TEMTSEH GAZARIHAN HYHDIN PARKIN GAZARIG SHALGAHGYI BAIGAA HI MCS TALD YILHILJ BAIGAA H OILGOMJTOI BHA
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.113.138)
    Женко боож үхэхэд бор шидэмс дутуу байгаам байна даа
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • gadaadaas (202.55.182.28)
    uursdiin erh ashgiin tuluu hurungu oruulalt hiichiheed tuuniigii ard tumnii tuluu hiichihsen um shig utgatai um yariad yavj bolohgui
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.2.219)
    Эсвэл энэ нөгөө Баттулгын захиалгын нийтлэл үү
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.2.219)
    Бүтээн байгуулалт хийж буй ганц том компаниа муулсаар л байх юм даа. Энэ сэтгүүлчид мөнгөний төлөө юу ч хамаагүй бичдэг болцымуу эсвэл бичих сэдэв нь олдохгүй болохоор иймэрхүү зүйлс бичээд байдаг юм уу
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Joker (182.160.2.219)
    Sain yavaa negnee dandaa doosh ni darah gej uzeh yumaa mongolchuud mini ene muuhai zangaasaa salah tsag bolsim bishuu
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.113.138)
    Энэ Женко төрийн өмч луйвардахаас өөр чадах юм байх биш дээ. Одоо тэр Баянголыг хар,хувьд очоод нэмэгдсэн юм байхгүй,битүү хятадууд.
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.113.138)
    Улаанбаатарын нүүр царайг өөрчлөх гоё барилга баригдаасай.
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.39.253)
    Lav ulailgahaar yum mcs hiihguiee
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.39.253)
    Bargdaj duusahaar chun harin ch standard hangasan park tsengeldeh gzartai boloh yum bishu
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.39.253)
    Park goyo bolsn n haana bgaan be
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    URUUDAJ BAIGAA ORNII NEG L COMPANY XOGJDOG ,DEESHILJ BAIGAA ORNII OLON COMPANY XOGJDOG.AFRIC SHIG BOLLOO DOO
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    MCS-тэнгүүдýý Áîëøî÷ äýý. Öààíà ÷èíü õ¿¿õýä áàéãàà ø¿¿.Õîõü ÷èíü ø¿¿
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • AAA (122.201.18.133)
    IDEEL BAIHAAS DAA EHE TENGUUD CHIN OORSDOO DAGAAD GUIGEED BAIGAA UM CHIN BI YADAG UM NADAD YMAR HAMAA BNA DAA
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (183.81.169.2)
    Durgui hurmeer yumaa.
    2012 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    11 цаг 29 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 25 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    15 цаг 33 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    16 цаг 1 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    16 цаг 9 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    16 цаг 42 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    16 цаг 49 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    16 цаг 50 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 1 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    18 цаг 12 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    19 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    19 цаг 39 мин
  • А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
    19 цаг 53 мин
  • Р.Даваадорж: Дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг зөөлрүүлэх боломжгүй гэж Мөнгөний бодлогын хорооны гишүүд үзсэн
    20 цаг 3 мин
  • Б.Жавхлан: Төсвөө хэрхэн зөв зарцуулахыг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ
    20 цаг 11 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    20 цаг 23 мин
  • БНСУ-ын Жэжү мужийн зочид төлөөлөгчид Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн фестивальд оролцоно
    20 цаг 28 мин
  • Н.Учрал: Бид чиг үүргийн давхардлыг арилгах гэж 2.2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсэн
    20 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 40 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
    22 цаг 1 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • Эмгэнэл
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК