Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдцйм Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн дараа Улаанбаатар хотод нээлтээ хийнэ. “Буянт-Ухаа” спортын ордонд тав хоног үргэлжлэх тус тэмцээний сугалаа, тоглолтын хуваарийг албан ёсоор зарлажээ. Тэмцээний “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонгонг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын баг багтсан байна.Манай улсад гурав дахь удаагаа болох гэж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил дууссан бөгөөд өчигдрөөс баг тамирчдаа хүлээн авч эхэлжээ.