Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр Катарын Доха хотод эхэлнэ. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 18 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчид уржигдар хилийн дээс алхжээ. Энэ удаагийн тэмцээн Доха хотын “Aspire” спорт цогцолборт болох бөгөөд тус ордон нь 2000 хүний суудалтай юм байна. Тэмцээний үеэр Азийн бөхийн холбооны их хурал болох бөгөөд хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох ажээ.