МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригаас эхлэн хуурай өлсгөлөн зарласан.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гаригаас эхлэн хуурай өлсгөлөн зарласан. Түүний биеийн байдал эрс муу байгаа талаар МАХН-аас болон түүний өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь мэдэгдээд буй. Мөн холбогдох хуулийн байгууллагуудад анхааруулга, шаардлага, хүсэлт хүргүүлсэн ч тэд амралтын өдөр хэмээн хөдлөхгүй байгаа. Харин тэрээр хуурай өлсгөлөн зарлаад найм хоносон учир биеийн байдал нь ихэд муудаж, шоконд орсон байна. Тэрээр өөрийг нь батлан даалтад гаргах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдээд буй. Гэвч түүнийг албадан эмчилгээнд оруулах уу, батлан даалтад гаргах уу гэдэг нь одоо хүртэл оньсого хэвээр байна .