Чөлөөт бөхийн Азийн АШТ Катарый Доха хотноо маргааш эхлэх гэж байна. Эрэгтэйчүүдийн XXVIII, эмэгтэйчүүдийн XVIII дахь удаагийн энэ тэмцээнд оролцох манай улсын баг хоёр хоногийн өмнө эх орноосоо мордсон юм. Багийн бүрэлдэхүүнд, 57 кг-д Э.Бэхбаяр, 61 кг-д Б.Номин, 65 Г.Мандахнаран, 70 кг-д Г.Идэрхүү, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д П.Өсөхбаатар, 96 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдэд Ц.Бямбазаяа /48 кг/, Э.Даваачимэг /53 кг/, П.Орхон /55 кг/, Э.Гантуяа /58 кг/, Э.Цэвэгмид /63 кг/ Ш.Түмэнцэцэг /69 кг/, Б.Одончимэг /75 кг/ нар зодоглох юм байна.