ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Буриад Улсын Ерөнхийлөгч Вячеслав Наговицыныг хугацаанаас нь өмнө чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Буриад Улсын Ерөнхийлөгч Вячеслав Наговицыныг хугацаанаас нь өмнө чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Наговицын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг үндэслэн ийн шийдвэрлэснийг онцолсон байна. Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд бүрэн эрхийн хугацаа ирэх сарын долдугаар сарын 10-нд дуусах байсан юм. Хэдий ийм ч өнөөдөр Буриадын Ардын хурал түүнийг хоёр дах удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг авч хэлэлцэх бөгөөд өөрөөр хэлбэл, энэ нь процедурын асуудал гэдгийг хэвлэлийн албаныхан тодотгожээ. В.Нагоцивын 2007 оны долдугаар сараас эхлэн Буриад улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.