Өчигдрөөс БНСУ-д оршин суугаа Монголын иргэд сонгуулийн саналаа өгөхөөр бүртгүүлж эхэллээ.

Өчигдрөөс БНСУ-д оршин суугаа Монголын иргэд сонгуулийн саналаа өгөхөөр бүртгүүлж эхэллээ. Сөүл хот дахь МУ-ын ЭСЯ-нд сонгуулийн салбар комисс ажиллаж байгаа бөгөөд сонгуульд саналаа өгөх иргэд маань МУ-ын шинчлэгдсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд хамрагдаж амжаагүй иргэд Сөүл хот дахь МУ-ын ЭСЯ-нд ирж бүртгүүлэх боломжтой юм байна. Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны сонгуулийн салбар комиссын дарга Ж.Сүхээ “Иргэд МУ-ын шинчлэгдсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд хамрагдаж амжаагүй иргэд Сөүл хот дахь МУ -ын ЭСЯ-нд ирж бүртгүүлэх боломжтой. Сонгуулийн бүртгэлийг Сөүл хот дахь МУ-ын ЭСЯ-нд 2012 оны тав дугаар сарын 11-30- ны хооронд гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хамт өөрийн биеэр ирж бүртгүүлэх хэрэгтэй” гэв. БНСУ-д амьдарч байгаа иргэдийн сонгуулийн саналыг 2012 оны зургаа дугаар сарын 10-ны өглөө 7 цагаас орой 8 цаг хүртэл авах юм байна.