Монголын Үндэсний кино урлагийн академиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Academy awards 2012" наадмын шилдэг кинонууд өнөөдөр тодорно. Энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

Монголын Үндэсний кино урлагийн академиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Academy awards 2012" наадмын шилдэг кинонууд өнөөдөр тодорно. Энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа гэнэ. 2011-2012 оны хооронд 40 гаруй кино үзэгчдийн хүртээл болжээ.
Эдгээр киноноос 15 кино уг наадамд өрсөлдөж байгаа аж. 19 номинацийн ззэд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ үдэш цом гардах юм.
Хамгийн олон төрөлд шагнал хүртсэн нэг кино "Шилдэг кино"-гоор шалгарч таван сая төгрөг, Холливудад аялах эрхий бичгийн эзэн болно.
Наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт кино найруулагч Б.Балжинням ажиллаж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ардын жүжигчин Б.Мөнхдорж, төрийн шагналт хөгжмийн зохиолч М.Мөнхболд, Б.Лхагвадорж, Б.Ганболд, Т.Гоош нар багтжээ. Анхны наадмын шилдэг киногоор "Зөрлөг" кино шалгарч байсан юм