Өнгөрсөн сарын 25-нд Балбад болсон аймшигт газар хөдлөлтийн үеэр Европын холбооны орнуудын 60 орчим иргэн сураггүй алга болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Өмнө нь Европын холбооны тусгай төлөөлөгч Ренше Теринк нэг мянга орчим иргэн сураггүй алга болсон байж магадгүй хэмээн мэдээлж байсныг үгүйсгэсэн байна.
7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр Европын холбооны улсуудын 60 орчим иргэн ямар ч холбоо харилцаагүй болж сураг алдарсан байна.
Гамшгаар 7000 гаруй хүн амиа алдаж, 15 мянган хүн гэмтэж бэртсэн билээ. 600 мянга орчим барилга байшин нурсан бөгөөд аврагчид нуранги дороос хүмүүсийг гаргах ажиллагааг өдөр шөнөгүй явуулж байгаа аж.
Г.Үжин