Германы хойд хэсгийн нутгаар хүчтэй торнадр дэгдэж, их хэмжээний хор хохирол учруулж байгаа тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Гамшиг Ростикийн ойролцоо байрших Буетзов хотод ихээхэн сүйрэл учруулжээ. Цаг уурын агентлагийн мэдээлснээр торнадо байшин барилгуудын дээврийг хуу татаж, нурааж, моддыг үндсээр нь сугалж, машин тээврийг эргүүлэн шидж байгаа аж.
Хамбург муж улсад машин нь шуурганд өртсөний улмаас 26 настай эрэгтэй амиа алдаж, түүний жирэмсэн эхнэр нь гэмтэж бэртсэн байна.
Хүчтэй шуурганы улмаас нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулж, аялал жуулчлын секторт эмх замбараагүй байдал бий болжээ. Тухайлбал, Хамбург болон Леубек мужуудад мод унасны улмаас зам хаагдсан гэлээ.
Германы хэвлэлүүдийн мэдээлснээр торнадо цагт 119 км-ийн хурдтай байжээ.
Шуурганы улмаас багадаа 30 хүн гэмтэж бэртсэн бөгөөд Буетзэв хотын эмнэлэг, сүм ихээр сүйрсэн байна. Хойд Германд нуранги, хаягдал, эвдэрхийгээр дүүрсэн гудамжуудыг цэвэрлэх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Хойд Германд цаг уур байгаагүйгээрээ дулаарсны дараа торнадо дэгджээ. Уур амьсгал судлаачид пүрэв гарагт гамшигт өртсөн нутгаар их хэмжээний бороо орж, цахилгаан цахин хэмээн анхааруулжээ.
Г.Үжин