
Уг мэдээллийн үеэр Клиникийн хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан “Н.Энхбаярын амнаас азтон үнэртэж байгаа. Энэ нь биеийн эд эсээ идээд эхэлсэн гэсэн шинж тэмдэг. Хуурай өлсгөлөнг энэ байдлаар үргэлжлүүлвэл түүний амь насанд онцгой аюул учирч байна. Тиймээс өлсгөлөнг нэн даруй зогсоох шаардлагатай байна. Уг нь өөрт нь өлсгөлөн зогсоох шаардлагыг өдөр болгон тавьж байгаа. Гэвч зогсоохгүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлсэн.
Мөн эмчилгээнээсээ эрс татгалзаж байгаа. Бид энэ хүний эрүүл мэндийн асуудал биеэ хайрлахгүй ажиллаж байна. Анх дуулсан цагаасаа хойш чин сэтгэл гаргаж, мэргэжлийнхээ үүргийг биелүүлэхийн тулд ажиллаж байна. Цаашид Н.Энхбаярын зүрхийг торгооход үнэхээр хүнд болсон. Иймээс түүний эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарахгүй бол болохгүй.
Өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллагын хамтарсан албадан эмчлэх тогтоол гарсныг бидэнд танилцуулсан. Гэвч Н.Энхбаяр уг тогтоолыг эрс эсэргүүцсэн. Эмч нарын хувьд албадлага хийх нөхцөл үүсэх гээд байна. Эмч нар хүч хэрэглэн хүнийг эмчлэх зарчим байхгүй.
Н.Энхбаярын ар гэрээс албадан эмчилгээ хийлгэх үеэр энэ хүн амь насаа алдвал бид танай байгууллагатай хариуцлага тооцно гэсэн. Бид маш хүнд байдалд ороод байна. Яагаад гэхээр өлсгөлөн зарласан хүн, шийдвэр гаргагч нар хоорондоо ойлголцоогүйн улмаас сүүлд нь эмнэлгийн байгууллага амь насыг нь аварч чадаагүй гэх асуудалд орох байдал үүсээд байна. Албадан хорьж байгаа асуудлыг эргэн харж үзэж болдоггүй юм уу. Эмч нараар хүчирхийлэл битгий үйлдүүлээч ээ. Н.Энхбаяр ердөө л батлан даалтад суллаад өгөөч. Тэгвэл өлсгөлөнгөө зогсоогоод эмчлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Бидэнд энгийн журмаар эмчилгээ хийх боломж олгооч ээ гэж хэлмээр байна” гэлээ.
Сэтгэгдэл (1)