Хүн амины хэргээр ял эдэлж байгаад шоронгоос оргосон гэмт этгээдийг 50 жилийн дараа баривчилсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
79 настай Франк Фрэшуотерсийг АНУ-ын Флорида мужаас баривчилсан байна. Тэрээр 1959 онд анх шоронгоос оргосны дараа Баруун Виржиня мужийн цагдаа нар баривчилсан ч 1975 онд дахин зугтжээ.
Гэмт этгээдийг Флоридад багадаа 20 жил хуурамч нэрээр амьдарсныг тогтоосон байна. Түүнийг Брэвард хотын цагдаа нар хурууны хээгээр нь таниж баривчилжээ.
Өдгөө 80 дөхөж яваа Фрэшуотерс нь 1957 оны долдугаар сард явган зорчигчийг машинаар дайран хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. Тэрээр энэхүү ослыг гаргах үедээ машин барих эрх аваагүй байсан нь ялыг улам хүндрүүлэхэд хүргэсэн байна.
Хэрэгтэн Охайя мужийн шоронд хоригдож байгаад Сандукийн ойролцоох харуул хамгаалалт султай шоронд шилжсэний дараахан буюу 1959 оны есдүгээр сард оргосон аж.
Г.Үжин