
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.