Болливүүдийн алдарт жүжигчин Салман Кахнд таван жил хорих ял оноосон тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тэрээр 2002 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж, гудамжинд унтаж байсан орон гэргүй хүнийг санамсаргүйгээр дайран хөнөөсөн юм.
2002 оны 9 сард Салман Кахны машин замын хашлагыг эвдэж, гудамны хүмүүсийн нутдаг замруу орсноор нэг эрэгтэй амиа алдаж, гурван хүн гэмтэж бэртсэн билээ.
Тэрээр хэргийн газраас зугтааж, архи уугаагүй, машин бариагүй хэмээн мэдүүлсэн ч зайлшгүй нотолгоогоор буруутай нь тогтоогджээ.
Салман Кахнийг Мумбайн муу нэрээрээ зартай Артур Рөүдийн шоронд хорихоор төлөвлөжээ. Гэвч түүний хуульчид буяны арга хэмжээ өргөн хүрээнд явуулдагийг бодож өөр шоронд суулгахаар хөөцөлдөж байгаа аж.
Алдарт жүжигчин кинондоо тоглож чадахгүй болсоноор Болливүүд 20 сая фунтийн алдагдал хүлээх болно гэсэн тооцоо байна. Тэрээр нийтдээ 80 гаруй кинонд тогложээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)