Визны зөрчлийн асуудлаас болж хил дээр саатуулагдан, Катарт болох ААШТ-дээ оролцож чадаагүй Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин, нэг дасгалжуулагч өнөөдөр эх орондоо ирлээ.
Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн саатуулагдсан юм.