Их Британийн парламентын сонгууль өчигдөр явагдаж өнгөрлөсөн. Тэгвэл гарцан дээрх санал асуулгаар их британичууд Консерватив намд итгэл үзүүлэх нь өндөр байна хэмээн "BBC" агентлаг мэдээллээ.
Тус улсад сонгуулийн насны 40 сая иргэн байдаг бөгөөд улс орон даяар санал авах 42 мянган цэг байгуулжээ. Дэвид Камероны тэргүүлсэн Консерватив нам хамгийн олон санал авсан гэж тооцоолж байна. Учир нь гарцан дээрх сонгогчдын дунд явуулсан санал асуулгаар парламентын 650 суудлын 316-г нь Консерватив нам, 239-г нь Хөдөлмөрийн нам авчээ.
Шотландын үндэсний нам 58 суудал авч байгаа бол либерал-демократууд10, Нэгдсэн вант улсын тусгаар тогтнолын нам зөвхөн 2 суудлуудыг тус тус авах магадлалтай.
Энэ санал асуулгыг сонгуулийн 133 тойргийн 141 байршилд саналаа өгсөн 22 мянган хүнээс авсан гэж “BBC” агентлаг мэдээлсэн юм. Харин Хөдөлмөрийн нам болон Либерал Ардчилсан нам урьдчилсан санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Сонгуулийн нэгдсэн дүнг баасан гарагийн үдээс хойш зарлана.
Их Британийн сонгууль 5 сарын 7-ны өдөр явагдсан юм. Мөн энэ удаа сонгуулийн саналыг гараар тоолж байгааг дэлхийн нийт дуулиантайгаар хүлээн авч байна. Учир нь томоохон гүрнийн Монгуулийн хорооны энэхүү шийдвэр санал тоолох автомат машин ашигтай, ашиггүй тухай дахин эргэжүүлэхэд хүрлээ.
Г.Үжин