Йемен дэх АНУ-ын агаарын цохилтын үеэр Арабын хойгийн Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Нассер Аль-Анси амь эрсэдсэн гэж АНУ-ын нэгэн судалгааны байгууллага мэдээллээ. Тагнуулын эх сурвалжууд Нассер Аль-Анси дөрөвдүгээр сард Мукалла хотод алагдсан гэжээ. Гэхдээ Цагаан ордон энэхүү мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа юм.
Нассер Аль-Ансиг өнгөрсөн нэгдүгээр сард Парисын Шарли Эбдо сэтгүүлийн газар халдлага үйлдэж, 12 хүний амь насанд хүрсэн хэргийг зохион байгуулсан гол этгээд гэж үздэг.
Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол тун удахгүй Аль-Каида бүлэглэл Нассер Аль-Ансигийн залгамжлагчийг сонгож, шинэ толгойлогчоо танилцуулна гэж шинжээчид үзэж байна. Дашрамд дурьдахад, Арабын хойг дахь Аль-Каида бүлэглэл бол 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан Аль-Каида террорист бүлэглэлийн нэг салбар юм.