Саяхан Нью-Жерсид нэгэн ээдрээтэй шүүх хурал болсон байна. Өмнө нь ийм хэрэг ердөө гурван удаа л гарч байсан гэнэ. Тодруулбал, тус мужид амьдардаг нэгэн эмэгтэй 2013 оны нэгдүгээр сард ихэр охид төрүүлсэн аж. Гэтэл хүүхдийн ДНК өөр өөр байжээ. Өөрөөр хэлбэл тэд өөр өөр эцэгтэй болох нь тогтоогджээ.
Ингээд бүсгүй шүүхэд хандаж, охидын хэн нь хэнийх нь хүүхэд болохыг тогтоолгохыг хүссэн байна. Ээдрээт шүүх хурлын эцэст, ихрүүдийн нэгнийх нь эцэг болох нь тогтоогдсон эр сар бүр тодорхой хэмжээний хүүхдийн мөнгө төлж байхаар болсон аж.
Шинжлэх ухааны үүднээс үзвэл эх болох эмэгтэй хоёр өөр эртэй ойр ойрхон бэлгийн харьцаанд орсноор өөр өөр эцэг бүхий ихрүүд төрөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл үр тогтож жирэмсэн болсны дараа дахин жирэмслэхийг хэлдэг байна. Энэ тохиолдол нь үнэндээ ихэр биш бөгөөд шинжлэх ухаанд үүнийг “Heteropaternal Superfecundation” хэмээн нэрийддэг юм. Ихэвчлэн нохой, муурнуудад ийм төрлийн төрөлт ажиглагддаг гэнэ.