Испанид армийн ачааны Airbus А400М онгоц ослын буулт хийх үедээ осолдсон талаар “CNN” мэдээллээ.
Онгоц эрчим хүчний шугам шүргэж осолдсоноор тодор нь явсан зургаан хүний дөрөв нь амиа алдаж, хоёр нь хүнд гэмтсэн байна. Орон нутгийн телевизийн мэдээлснээр, тэд бүгд “Spanish Airbus” компанийн ажилтнууд байжээ.
Онгоц Севилийн нисэх онгоцны буудлаас хөөрснөөсөө ердөө нэг минутын дараа ийн осолдсон аж. Airbus А400М нь “Airbus Military’’-гийн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн армийн тээврийн онгоц бөгөөд Испани, Франц, Их Британи зэрэг найман орноос 194 онгоцны захиалга аваад байгаа аж. Тиймээс тус компанийн зүгээс осолдсон онгоцонд шалгалт хийлгэж, шалтгааныг тодруулахаар шинжээчдээ илгээсэн байна. Мөн Испаний холбогдох албаныхан ослын хэрэг дээр ажиллаж эхэлжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)