Филиппиний Каяаган мужийн зүүн хойд хэсгийн нутгийг хүчтэй хуй салхи дайрчээ. Үүний улмаас тус мужийн олон хотуудад цахилгааны хангамж тасарсан байна.
Мөн аадрын үер, хөрсний нуранги болон хүчтэй салхи дахин гарахыг анхааруулжээ. Тиймээс эрх баригчид гамшигт өртөх магадлалтай олон мянган хүмүүсийг өндөрлөг газрууд руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн гэлээ. Багадаа 2500 хүнийг аюулгүй нутагт нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн гамшгаас сэргийлж усан тээвэр болон зарим нислэгүүдийг цуцалжээ.
Одоогоор хуй салхинд амиа алдсан, гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Цагт 220 км-ийн хурдтай шуурга Филиппинийг дайраад Японыг өмнөд хэсгийг чиглэн явж байна.
Уур амьсгалын онцлогоос үүдэн филиппинчүүд байгалийн гамшигт үзэгдэлд өртөх нь элбэг байдаг. 2013 онд болон Хайянь хар салхины улмаас тус улсад 7000 гаруй хүн амиа алдсан билээ.
Г.Үжин