Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын үүднээс дөнгөж сая цагдаагийн албан хаагчид тусгай хэрэглэлээ аваад цугларалтад гарлаа. Хоёр автобус болон тусгай зориулалтын “Камаз” зэрэг том машинд нийтдээ 200 шахам цагдааг ачин хотын баруун зүгт авч одсон байна. Цагдаа нар дуулга, бороохой болон хамгаалалтын бусад бүрэн хэрэгслээ авч явжээ. Тэднийг ямар зорилгоор, хаашаа цугларалтад гаргасан, энэ нь төлөвлөсөн арга хэмжээ байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.




























24tsag.mn