Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотойгоор тус улсын Төв банк бодлогын хүүгээ он гарсаар хоёр дахь удаагаа бууруулж, таван хувь болгосон байна.
Эрх баригчид ннэхүү алхмаа эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой хэмээн тайлбарлажээ. Үүнээс өмнө эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зарим татварын хэмжээг бууруулсан юм.
Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг сүүлийн 24 жилийн хугацаанд хамгийн бага хэмжээгээр буюу 7.4 хувиар өссөн бол энэ онд 7.0 хувь болж буурахаар тооцоолоод байгаа. Олон улсын валютын сангийн зүтээс тус улсын эдийн засгийн өсөлтийг 2017 он гэхэд 6.0 хувь болж тогтворжино гэж таамаглаж байгаа юм.