Өмнөд Африкын сөрөг хүчин Ардчилсан холбоо нам шинэ удирдагчаа сонгожээ. Тус нам түүхэндээ анх удаа хар арьст удирдагч сонгосон тухай “BBC” агентлаг мэдээлсэн байна.
34 настай Ммуси Маймане өмнөх удирдагч Хелен Зиллегийн ажлыг авахаар болжээ. Тэрээр 2011 онд тус намын хэвлэлийн төлөөлөгчөөр аижллах болсноос хойш Ерөнхийлөгч Яакоб Зуматай ихээхэн сөргөлцөлдөх болсон юм.
Ардчилсан холбоо нам 2014 оны парламентын сонгуульд түүхэндээ хамгийн олон санал авсан ч дэмжигчдийн дийлэнх нь цагаан арьст сонгогчид байсан аж.
Ммуси Маймане Ардчилсан холбоо намын даргад Вилмот Жеймстэй хүч үзсэн бөгөөд намын их хурлаар ялалт байгуулсан байна. Тэрээр дэмжигч нөхөддөө хандан Ерөнхийлөгч Зумагийн авлига авсан бусармаг үйлдлийг нотолж, хариуцлага тооцуулах болно гэдгээ онцолжээ. Ммуси Маймане “Ноён Ерөнхийлөгч өө! Алдаа бүү гаргаарай, та нэг л өдөр шүүхийн танхимд сууха болно шүү” хэмээн хэлжээ.
Түүний улс төрийн карьер хурдтай дэвшиж байна. Дөнгөж 2009 онд ардчилсан холбоо намд элссэн тэрээр дараагийн сонгуульд нэр дэвших төлөөлөгчөөр ярилцах нь ойлгомжтой боллоо.
Мммуси Майнмане гэж хэн бэ?
• 1980 онд төрсөн Иоханнесбург хотын Совето дуурэгт төрсөн.
• Өмнөд Африкт хэд хэдэн их дээд сургууль төгссөнөөс гадна Уэльсад шашин судалл, сэтгэл судлалын чиглэлээр магистр зэрэг хамгаалжээ.
• Цагаан арьст эхнэртэй.
• Зургаан хэлээр ярьдаг.
• Улс төрд орохоосоо өмнө бизнесийн зөвлөгчөөр ажилладаг байсан.
• Намын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Ерөнхийлөгч Зума руу дайрч шуугиан дэгдээж байсан.
• Чөлөөт цагаа сүмд өнгөрүүлдэг.
Г.Үжин