Өвөр Монголын Бугат хотын шүүх санхүүгийн луйварт ял шийтгүүлсэн 11 хүний давж заалдсан хүсэлтийг хүлээн авсангүй.

Өвөр Монголын Бугат хотын шүүх санхүүгийн луйварт ял шийтгүүлсэн 11 хүний давж заалдсан хүсэлтийг хүлээн авсангүй. 1-7 жилийн ял шийтгүүлсэн эдгээр 11 яллагдагч Бугатын “Хуэйлун” хэмээх худалдааны компанид ажилладаг байжээ. Иргэдээс 2,2 тэрбум юань (440 тэрбум төгрөг) зээл хэлбэрээр татаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан ч 2011 оноос хууль бус санхүүжилт нь доголдож эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад компанийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс 943 сая юань сох дутсаныг илрүүлмэгц “Хуэйлун” компаний захирал, 45 настай Зинь Либинь машин дотроо өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн юм. Тус компаниас авлага нэхсэн 300 нэхэмжлэл шүүхэд ирээд байгаа бөгөөд хөрөнгийг нь битүүмжлэн, дуудлага худалдаанд оруулах замаар барагдуулах болно гэж шүүхийн мэдээнд дурджээ.