Францын эрдэмтэд дэлхийд анх удаа эр бэлгийн эс үйлдвэрлэсэн тухай “Guardian” агентлаг мэдээллээ. Ингэснээр үргүйн улмаас шаналж байсан эрчүүдэд туслах, олон гэр бүлүүдэд хүүхэдтэй болох боломжтой олгосон томоохон ач холбогдолтой нээлтэд болсон хэмээн онцлогдож байна.
Зөвхөн эрчүүдийн үржихүйн эрхтэнд бүрэлдэн боловсордог байсан эр бэлгийн эсийг анх удаа лабораторийн аргаар ургуулан гарган авчээ. Эрдэмтдийн ярьснаар Лион хот дахь хувийн компанийн лабораторид хуруу шилэнд эр бэлгийн эсийг ургуулан гаргаж авсан байна.
Энэ талаар Каллистем лабораторийн эрхлэгч Изабель Куок “Хуруу шилэнд ургуулсан эсийг эм бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоогоод байгаа. Үр дүн нь ойролцоогоор 72 цагийн дараа гардаг. Бидний энэ ололт мянган хүн тутам арав тохиолддог үргүйдлийн асуудлыг шийдвэрлэх арга болно" гэжээ.
Судалгааны багийнхан ирэх сарын 23-нд нээлтийнхээ зохиогчийн эрхийг авсны дараа судалгааны өгүүллээ шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэх аж.
Эр бэлгийн эс ургуулах судалгааны ажлыг анагаах ухааны салбарт нэвтрүүлтэл хоёр жил шаардлагатай бөгөөд Каллистем лаборатори жилд 50 000 өвчтөнд үйлчлэх хүчин чадалтай гэнэ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)